Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын захиалгаар “Стартап Монгол” ТББ нь “Инновацийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Дэлхийн банкны дэмжлэгтэй “Ухаалаг засаг” төслийн хүрээнд хэрэгжиж буй “Инновацийг дэмжих хөтөлбөр” нь нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг инноваци, дэвшилтэт гарааны бизнесийн аргачлал ашиглан иргэдийн оролцоотойгоор шийдэх хамгийн шинэлэг, уламжлалт бус шийдэл бүхий дэвшилтэт програм хангамж, аппликейшн хөгжүүлж, нэвтрүүлэх дэд төслүүдийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын аргаар сонгож, бойжуулж 90 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгох хөтөлбөр юм.

Тус хөтөлбөр мөн инновацийн соёлыг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулна. Инновацийг дэмжих хөтөлбөрт оролцох дэд төсөл нь дараах шалгууруудыг хангасан байх шаардлагатай. Үүнд:

●  Дэвшилтэт програм хангамж хөгжүүлж, нэвтрүүлэхэд чиглэсэн эсэх;

●  Дэд төслийг хөгжүүлэхэд эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог хангасан эсэх;

●  Өмнө хийгдсэн, ашиглагдаж буй ямар нэг програм хангамжтай давхардахгүй байх эсэх;

●  Шинэлэг шийдэл санал болгосон эсэх;

●  Ёс зүйн шаардлагыг хангах эсэх;

● Заагдсан хугацаа болох 2021 оны 2 дугаар сарын 20-ноос өмнө тодорхой үр дүнд хүрэхүйц эсэх;

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.innovathon.mn  сайтаас танилцана уу.