Нууцлалын бодлого

Энэхүү бодлого нь “Covid-19 QR verify” систем ашиглаж буй хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалах, “Covid-19 QR verify” системд цугласан мэдээллийг боловсруулах, хадгалах, хэрэглэгч тус системийг сонголттойгоор ашиглах боломжийг тодорхойлно.

COVID-19 QR VERIFY систем нь:

iOS төхөөрөмж дээр App Store-с болон Android төхөөрөмж дээр Play Store-с “Covid-19 QR verify” аппликейшн татаж ашиглана. Гэвч эдгээр хоёр төхөөрөмжийн алийг нь ч ашигласан нууцлалын бодлого болон хэрэглэгчийн сонголтын боломж адил байна.

COVID-19 QR VERIFY системийн тухай

COVID-19 QR VERIFY Монгол улсын Эрүүл Мэндийн Яамнаас баталгаажуулсан Монгол улсад хүчин төгөлдөр ашиглагдаж буй Ковид 19-ын бичиг баримтыг ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар баталгаажуулах боломжийг олгоно. Энэ нь албан байгууллага болон орон нутагт зорчих хөдөлгөөн зэрэгт ажиллаж буй хяналтын ажилтан болон системүүдэд баримт бичгийг хүчин төгөлдөр эсэхийг шалгах боломжийг хөнгөвчлөх зорилготой юм.

COVID-19 QR VERIFY хэрхэн ажилладаг вэ?

COVID-19 QR VERIFY нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хэрэглэгчийн мэдээллийг цуглуулдаггүй мөн солилцдоггүй болно. Ухаалаг гар утасны камерын тусламжтайгаар бичиг баримтад байрших QR кодыг уншина. Хэрэглэгчийн камерыг зөвхөн QR кодын зургийг боловсруулахад ашиглах бөгөөд авсан зургийг шууд системд дамжуулахгүй боловсруулалтыг аппликейшн өөр дээрээ хийнэ. Тухайн боловсруулах явцад мөн зурагтай холбоотой нэмэлт мэдээллүүдийг ашигладаггүй болно /газрын байршил, он сар гэх мэт/.Хэрэглэгчийн авсан QR кодыг боловсруулахдаа дараах 2 зарчмаар ашиглана. Үүнд.

– Зурган мэдээллийг ухаалаг төхөөрөмж дээр өөр дээр нь боловсруулан үр дүнг харуулах. Өөр дээр нь боловсруулахдаа Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас баталгаажуулсан хос түлхүүрийн бүтэц дээр суурилсан шалгалтыг  уг аппликейшн нь хийнэ. Энэхүү шалгалтыг хийхдээ тухайн аппликейшн хэрэглэгчийн ямар ч мэдээллийг нэмэлтээр шаардахгүй бөгөөд зөвхөн QR кодод агуулагдаж буй текст мэдээллийг өөрт хадгалагдаж буй нийтийн түлхүүрийн /public key/ тусламжтайгаар шалгаж үр дүнг харуулна.

– Шаардлагатай тохиолдолд нэмэлт вэб интерфэйс ашиглан баталгаажуулах хүсэлт илгээнэ. Тухайн нэмэлт вэб интерфэйс хүсэлтэд хэрэглэгчтэй холбоотой нэмэлт ямар ч мэдээллийг хавсаргаж явуулахгүй бөгөөд зөвхөн камераар уншуулсан QR кодын текст мэдээллийг илгээн үр дүнг харуулна.

Хэрэглэгчийн зөвшөөрөл болон сонголтууд:

Системийг хэрэглэх тухай

Хэрэглэгч COVID-19 QR VERIFY аппликейшн ашиглах эсэх нь өөрсдийн сайн дурын асуудал хэдий ч уг системийг ашигласнаар Ковид-19 бичиг баримтыг баталгаажуулах боломжтой болох юм. Хэрэглэгч хүссэн үедээ аппликейшнийг төхөөрөмжөөсөө устгах буюу “Uninstall” хийх боломжтой. Аппликейшин нь хэрэглэгчийн байршил, GPS-ийн мэдээлэл болон хувийн мэдээллийг цуглуулдаггүй бас хадгалдаггүй.

Нууцлалын бодлогын өөрчлөлт

Энэхүү нууцлалын бодлогыг тухай бүр шинэчлэх боломжтой бөгөөд Нууцлалын бодлогод гарсан аливаа өөрчлөлтийг аппликэйшнээр дамжуулан хэрэглэгчид мэдэгдэнэ.
Нууцлалын бодлогод гарсан өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй хэрэглэгч COVID-19 QR VERIFY аппликейшнийг устгах эрхтэй.