Танилцуулга
Танилцуулга

ТАНИЛЦУУЛГА

Дэлхийн улс орнууд 2000 оноос эдийн засгийн өсөлтийг хангах, нийгмийн хөгжлийн хурдасгагч үндсэн хэрэгсэл болох мэдээллийн технологийг ашиглан мэдлэг оюунд суурилсан мэдээлэлжсэн нийгэм байгуулах зорилт дэвшүүлж хэрэгжүүлж эхэлсэн түүхэн нөхцөл байдалд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар мэдээлэл, харилцаа холбоог төрийн бодлогын тэргүүлэх чиглэл хэмээн зөвшөөрч тус салбарын удирдлага тогтолцоог шинэчлэх шийдвэрийг гаргасан юм.

2004 онд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинээр байгуулагдаж Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар байгуулах тухай Засгийн газрын 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 207 тоот тогтоол, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөрийг батлах тухай Ерөнхий сайдын 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 95 тоот захирамж тус тус гарч Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар байгуулагдсан.

БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЧИГ ҮҮРЭГ НЬ:

Төрөөс мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаар баримтлах бодлого, хуулиуд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн шийдвэр гаргах, хэрэгжилтийг зохион байгуулахад Ерөнхий сайдад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын үндсэн үйл ажиллагааг салбарын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулахад чиглүүлсэнээр төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;

Газрын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, ажлын байрны давхардлыг арилгаж, уялдаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэн чадваржуулах замаар чадварлаг, цомхон алба болгох;

Байгууллагын зүгээс үзүүлэх төрийн үйлчилгээг соёлтой, чанартай, ил тод, нээлттэй, шуурхай болгох

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦАР ХҮРЭЭ НЬ:

Тус газар нь төрийн болон төрийн бус байгууллагууд, салбарын аж ахуйн нэгж, байгууллагууд, олон улсын байгууллагууд, нутгийн захиргааны болон өөрөө удирдах ёсны байгууллагууд, хандивлагч хөрөнгө оруулагч байгууллагууд, гадаад хамтын ажиллагаатай орнууд, иргэдтэй харилцах цар хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг

Бүтэц зохион байгуулалт