Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 12 дугаар сарын 5-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Энэхүү хуулийн зорилт нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэгдсэн билээ.

Энэ хууль хэлэлцэн батлагдсантай холбогдуулан Харилцаа Холбооны тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Зар сурталчилгааны тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудад тус тус нэмэлт орж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 211.3-т “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн дүрэм, хөрөнгийг зарцуулах журмыг  Засгийн газар батална”, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 29.1.4-т “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журмыг эрх бүхий байгууллагуудтай хамтран боловсруулах” гэж тус тус заасанчлан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 3-ны A/75 тоот тушаалаар “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам”-ын төслийг боловсруулах зорилготой ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Энэхүү ажлын хэсгийн хүрээнд боловсруулсан “Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх сан”-гийн дүрэм болон журмын төслийг боловсруулав.

Уг журмын төсөлтэй танилцан холбогдох саналыг byambasuren@cita.gov.mn хаягаар бидэнд ирүүлж, хамтран ажиллахыг хүсч байна.

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ДҮРЭМ” татах

ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ ХӨГЖҮҮЛЭХ САН БҮРДҮҮЛЭХ, ТҮҮНИЙГ ЗАРЦУУЛАХ ЖУРАМ”-ын төслийг татах