Үйл ажиллагааны чиглэл

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь бодлого төлөвлөлт, зохицуулалттай холбогдсон шийдвэр гаргахад газрын даргад мэргэшлийн өндөр түвшний цаг үеэ олсон, шуурхай мэдээлэл, зөвлөмж үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжинэ.

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг

Харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, радио давтамж, сансрын технологийн талаарх дэвшилтэт технологийг нутагшуулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд харилцаа холбоо, шуудангийн салбарын дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх, салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хувилбар,  стандарт, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг зохицуулах;

Харилцаа холбоо, шуудангийн салбарын материаллаг нөөц, техник хангамж, суурь дэд бүтэц болон гамшгийн, тоон хуваагдлыг бууруулах ажлыг зохион байгуулах, зохицуулах; үндэсний радио давтамжийн үеийн холбооны сүлжээний зохион байгуулалтыг төлөвлөх, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх нөөцийг үр ашигтай, зүй зохистой ашиглах, шударга, тэгш хуваарилах ажлыг төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

“Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, сансрын болон дэвшилтэт технологийг нутагшуулах, газар, сансар хосолсон өргөн зурвасын сүлжээг бий болгох, тандан судалгааны мэдээг үндэсний хэмжээнд ашиглах, хэрэглээг нэвтрүүлэх талаарх бодлогын удирдамжаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд сансрын холбооны нэгж ажиллана.

#ХАРИЛЦАА ХОЛБОО, ШУУДАНГИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
1Д.БатбаярГазрын дарга204330783batbayar.d@cita.gov.mn
2А.УранчимэгАхлах мэргэжилтэн203331621uranchimeg@cita.gov.mn
3Б.ЭрдэнэМэргэжилтэн203331621erdene@cita.gov.mn
4Ш.СамданжамцМэргэжилтэн203331621samdanjamts@cita.gov.mn
5М.СолонгоМэргэжилтэн203331621solongo.m@cita.gov.mn
#а.Сансрын холбооны алба
6Ц.ГантөгсАлбаны дарга401330782gantugs@cita.gov.mn
7С.ОнончимэгАхлах мэргэжилтэн401330782ononchimeg@cita.gov.mn
8Б.ЗаяабаярМэргэжилтэн401330782zayabayar@cita.gov.mn