МОНГОЛ УЛСЫН ШУУДАН ХОЛБООНЫ ТҮҮХИЙН ОН ДАРААЛЛЫН БИЧИГ

Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиж үлдээхийг эрхэмлэдэг бөгөөд энэ нь тухайн салбарын түүх болдог. Түүх бол өнгөрсөн замын дурсамж бөгөөд ирээдүйн хөгжлийн чиглүүр болдог билээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан өнөөгийн шуудан, харилцаа холбооны нэгдсэн сүлжээ, радио релей, интернетийн онолын зарчим анх Монголд үүссэн талаар технологийн харьцуулалт хийх замаар нарийвчлан судалж үзэх сонирхлын үүднээс олж авсан түүхийн зарим эх сурвалж мэдээллийг нэгтгэн энэхүү шуудан холбооны түүхийн он дарааллын бичгийг толилуулж байна.

Мэдээллийн технологийг хүн төрөлхтний түүхэнд гарсан гурван том хувьсгалын нэг гэж үздэг. Өнөөдөр шинэ түүхийн их талбарыг холбон зангидаж буй мэдээллийн их суваг бол интернет. Гэтэл сонирхолтой нь тэрхүү интернетийн үндсэн загвар бүр XIII зууны Еврaзийн тал нутгийн нүүдэлчдийн их гүрэнд үүссэн нь бодит юм. Чингисийн Их гүрэнд өргөн уудам Евразийг нэгэн сүлжээнд холбож байсан харилцаа холбооны арга зарчим байсан ба энэ нь өртөө. Их Монгол Улсын байгуулсан шуудан өртөөг одоогийн шуудангийн төдийгүй харилцаа холбооны сүлжээний  анхдагч гэж  үзэж болно.

Уншигч мэргэн авхай таныг энэхүү бичвэрийг шүүн тунгааж, саналаа tseveendari@cita.gov.mn цахим шуудангаар илгээж, бидний ажилд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Post tuuhen on daraalal- 100 jild

Бэлтгэсэн: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь