Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийнхний урилгаар Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим засаглалын академийн төлөөллүүдийг Монгол улсад урьж, хоёр өдрийн сургалт семинар зохион байгуулсан билээ. Уг ажлын хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Цахим засаглалын академийн гүйцэтгэх захирал Арво Отт нар өнөөдөр цахим засаглалыг хөгжүүлэх чиглэлээр хамран ажиллах Санамж бичиг байгууллаа.