(+976)11330781
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Стратегийн зорилго
    • Байгууллагын түүх
    • Бүтэц, зохион байгуулалт
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
    • Нэр томьёо
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Худалдан авах үйл ажиллагааны хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авалт
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн удирдлага
      • Ёс зүйн зөвлөл
      • Хүний нөөцийн судалгаа
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
    • Салбарын хууль, тогтоомж
    • ХХМТГ-ын Бодлогын баримт бичиг
    • Дүрэм, журам
    • ХХМТГ-ын Газрын даргын тушаал
    • Тогтоол шийдвэрийн биелэлт
    • Хууль, хэм хэмжээний актын төсөлд санал авах
  • Блог
  • 100 жил
    • Харилцаа холбооны салбарын 100 жил
    • Эрдэм шинжилгээний хурал
  • Статистик
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Фото мэдээ
  • ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨХ НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАГДЛАА

ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨХ НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАГДЛАА

2017-05-01 06:49 577

Монгол Улс цахим засагт шилжих дэд бүтцийг хөгжүүлж улмаар төрийн байгууллагууд цаасны хэрэглээгээ багасгаж, цаг хугацаа хэмнэх үүднээс дотооддоо албан хэрэг хөтлөлт, бүртгэл хяналтын програмыг ашигладаг болсон байна.

Цахим гарын үсгийн тухай хууль, УИХ-ын 2011 оны “Цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 61 дүгээр тогтоол,  Засгийн газрын 2016 оны “Төрийн байгууллагын архив, албан хэргийг цахим хэлбэрээр хөтөлж, архивын нэгдсэн систем нэвтрүүлэх” 71 дүгээр  тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Улсын бүртгэлийн ажиллагааг онлайн горимд шилжүүлж, үндэсний цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх” зорилтын хэрэгжилтийг зохион байгуулах ажлын хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам”-ыг боловсруулан, Засгийн газрын 2017 оны 111 дүгээр тогтоолоор баталж, 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журмаар захиргааны байгууллага төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаандаа албан хэрэг хөтлөлт бүртгэлийн програм хангамж ашиглаж, цахим хэлбэрээр баримт бичиг зохион бүрдүүлэх, хүлээн авах, бүртгэх, илгээх, солилцох, шийдвэрлэлтэд хяналт тавих, ангилан төрөлжүүлэх, хэрэг бүрдүүлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах зохион байгуулалтын нийтлэг дэгийг зохицуулна.

Цахим баримт бичиг нь цаасан суурьтай баримт бичгийн адил байх ёстой бүрдлүүдийг агуулах бөгөөд тухайн байгууллагыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны тоон гарын үсэг, тамга дарж баталгаажуулах эрх бүхий этгээдийн тоон гарын үсгээр баталгаажна. Захирамжлалын, зохион байгуулалтын, мэдээлэл, лавлагааны баримт бичгүүдийг цахим  хэлбэрээр зохион бүрдүүлэх боломжтой.

Цахим албан хэрэг хөтлөлт нь дараах хэлбэртэй байна:

  • Цаасан хэлбэрээр зохион бүрдүүлсэн албан ёсны бүрэн бүрдэлтэй баримт бичгийг цахим хэлбэрт шилжүүлэх;
  • Цахим хэлбэрээр үүсгэгдсэн баримт бичиг;
  • Цахим хэлбэрээр зохион бүрдүүлсэн албан ёсны бүрэн бүрдэлтэй баримт бичгийг цаасан хэлбэрт шилжүүлэх.

Засгийн газрын 2016 оны 151 дүгээр тогтоолын дагуу 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн албан хаагч,  хуулийн этгээд, иргэдэд тоон гарын үсэг олгож эхэлсэн нь тоон гарын үсэг ашиглан цахим хэлбэрээр баримт бичиг солилцох боломж бүрдүүлж байна.

Захиргааны байгууллага нь төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ болон нууцлал, хамгаалалтын шаардлага хангасан сүлжээг ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангахаар журамласан.

Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журамтай дараах холбоосоор орж танилцана уу.

http://legalinfo.mn/annex/details/7761?lawid=12581

RELATED POSTS

“Cансрын холбооны бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

2020-07-28

Монгол Улсын гишүүнчлэл бүхий “Олон улсын сансрын холбооны Интерспутник байгууллага”-аас гишүүн орнуудын харилцаа холбоо, сансрын холбооны үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл...

by admin

Мэндчилгээ

2020-07-24

Монгол Улсад 1921 онд орчин цагийн харилцаа холбооны салбарын эхлэл тавигдаж,  үүсч хөгжсөн 99 жилийн түүхэнд холыг уулзуулж, хоёрыг учруулдаг...

by admin

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 99 жилийн ойг баярын мэндийг хүргэе.

2020-07-20

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 110 дугаар тогтоолоор энэхүү баярыг жил бүрийн 7 дугаар сарын сүүлийн Ням гарагт тэмдэглэж...

by admin

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.