(+976)11330781
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
      • Харилцаа холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын газар
      • Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын газар
      •  Захиргаа удирдлагын газар
      • Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын газар
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
      • Цахим орчинд хүүхэд хамгаалал
      • Нийгмийн мэдээллийн сүлжээний зохистой хэрэглээ
      • Тоон бичиг үсгийн мэдлэг, чадвар
    • Харилцаа холбооны салбарын 100 жил
    • Нэр томьёо
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Худалдан авах үйл ажиллагааны хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
    • Төсөв санхүүгийн ил тод байдал
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • “GOVSEC-2017” ӨДӨРЛӨГӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖТЭЙ ТАНИЛЦААРАЙ

“GOVSEC-2017” ӨДӨРЛӨГӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖТЭЙ ТАНИЛЦААРАЙ

2017-05-12 03:15 94

“Төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт уулзалт,  өдөрлөгийг төрийн захиргааны байгууллагууд, нийслэлийн харьяа төрийн байгууллагууд, төрийн өмчит компаниуд, төрийн өмчит үйлдвэрийн газрын бодлого төлөвлөлт, мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал хариуцсан удирдах ажилтан, албан хаагчдын хүрээнд Монгол Улсын Үндэсний аюулгүй  байдлын зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний Дата төв УТҮГазраас Төрийн мэдээлэл холбооны газар, Цахим аюулгүй байдлын мэдээллийн удирдлагын төвтэй хамтран 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр  Хууль сахиулахын их сургууль дээр зохион  байгууллаа. Тус уулзалт, өдөрлөгөөр хэлэлцэгдсэн асуудлуудын хүрээнд дараах зөвлөмжийг гаргалаа.

Нэг. Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хүрээнд

  • Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийг төр, байгууллага, иргэний эрх үүргийн хэмжээнд оновчтой, олон улсын жишигт нийцсэн зөв хувилбараар боловсруулан, батлуулах;
  • Мэдээллийн аюулгүй байдлын батлагдсан үндэсний стандартуудыг нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэх;
  • Төрийн байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдлын үндэсний стандартуудыг нутагшуулах;
  • Төрийн захиргааны байгууллагад 2 жил тутам мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх тогтолцоог бүрдүүлэх;
  • Төрийн бүх шатны байгууллагууд дотоод мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журамтай болох, журмын хэрэгжилтийг хангуулах ажилд байгууллага бүр анхаарах;
  • Төрийн байгууллагуудын мэдээллийг ангилах, мэдээллийн ангиллаар хамгаалалтын түвшин тогтоох эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

Хоёр. Хүний нөөцийг чадавхжуулах ажлын хүрээнд

  • Төрийн онц чухал дэд бүтэц бүхий байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлын нэгжтэй болох, бусад бүх шатны төрийн байгууллагууд мэдээллийн  аюулгүй байдал хариуцсан албан хаагчтай байх ;
  • Төрд мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж буй албан хаагчдыг мэдээллийн                                        аюулгүй байдлын мэргэжилтнээр мэргэшүүлэн сургах;
  • Төрд мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын асуудал хариуцсан албан хаагчдыг тогтвортой ажиллуулах боломжийг бүрдүүлэх;
  • Төрийн бүх шатны албан хаагчдад цахим болон цаасан суурьтай мэдээллийг хадгалах, хамгаалах мэдлэг ойлголт, ухамсар соёлыг төлөвшүүлэх сургалт арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
  • Төрийн мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ эрх бүхий албан хаагчдыг мэргэшүүлэх, сертификатжуулах;
  • Төрд мэдээллийн технологийн чиглэлээражиллаж буй албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээ, дүрэмтэй болох

Гурав. Програм хангамж, техник хангамж, сүлжээний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд

  • Төрийн байгууллагуудын мэдээллийн систем, програм хангамж, тоног төхөөрөмжийг лицензжүүлэх;
  • Төрийн байгууллага, онц чухал дэд бүтэц бүхий байгууллагад ашиглагдах програм хангамж, мэдээллийн систем, техник, тоног төхөөрөмжийг шалган баталгаажуулдаг лаборатори байгуулах;
  • Төрийн байгууллагын төсөвт мэдээллийн аюулгүй байдлыг хангахад зориулж зарцуулах төсвийг жил бүр суулгах;
  • Төрийн байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдлын тоног төхөөрөмж суурилуулах;

Дөрөв. Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны ажлын хүрээнд

  • Мэдээлэл алдах эрсдэлээс сэргийлэх чиглэлээр төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, сайн туршлага солилцох;
  • Төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлын зөвлөлийг байгуулах;
  • Төрийн байгууллагууд салбарынхаа хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах олон нийтийн мэдлэг ойлголтыг сайжруулах арга хэмжээг жилд хоёроос доошгүй зохион байгуулах;

RELATED POSTS

БНХАУ-ын Бейхангийн их сургуулийн доктор, магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

2021-01-20

by urantsetseg urantsetseg

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн нэр томьёоны толь бичиг хэвлэгдэн гарлаа

2021-01-18

by urantsetseg urantsetseg

Интернетийн ачаалал 2019 онтой харьцуулахад 80 орчим хувиар нэмэгдлээ

2021-01-12

by urantsetseg urantsetseg

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.