Тендерийн урилга
Огноо: 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр
Гэрээний нэр, дугаар : Шуудангийн салбарын үйлчилгээний хүргэлтийн давтамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх, ТН-04/17
Төслийн нэр, дугаар: Шуудангийн салбарын үйлчилгээний хүргэлтийн давтамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх, ТН-04/17
- Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь эрх бүхий тендерт оролцогчдыг “Шуудангийн салбарын үйлчилгээний хүргэлтийн давтамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх” үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.
- Энэхүү үйлчилгээний тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын /www.tender.gov.mn-ээс үзнэ үү/ дагуу зохион байгуулна.
- Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба 1,800, 000 /Нэг сая найман зуун мянга/ төгрөгийн дүн бүхий тендерийн баталгаатай хамт ирүүлнэ.
- Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.
- Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 000 / тавин мянга/ төгрөгийг Төрийн сан банкны 100900008042 тоот дансанд /ХХМТГ, БНҮҮСан/ тушаана уу.
Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагаас өмнө цахим системд ирүүлэх бөгөөд тендерийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 11.00 цагаас нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан нийтийн өмнө нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн мэргэжилтэн А.Алтан-Очир
15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 1
Харилцах утас: 323947, факс: 976-11-322347
Өрөөний дугаар: 402
И-майл: altanochir@cita.gov.mn