(+976)11330781
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Стратегийн зорилго
    • Байгууллагын түүх
    • Бүтэц, зохион байгуулалт
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
    • Нэр томьёо
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Худалдан авах үйл ажиллагааны хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авалт
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн удирдлага
      • Ёс зүйн зөвлөл
      • Хүний нөөцийн судалгаа
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
    • Салбарын хууль, тогтоомж
    • ХХМТГ-ын Бодлогын баримт бичиг
    • Дүрэм, журам
    • ХХМТГ-ын Газрын даргын тушаал
    • Тогтоол шийдвэрийн биелэлт
    • Хууль, хэм хэмжээний актын төсөлд санал авах
  • Блог
  • 100 жил
    • Харилцаа холбооны салбарын 100 жил
    • Эрдэм шинжилгээний хурал
  • Статистик
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын статистикийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, олон улсын туршлага” сэдэвт сургалт амжилттай боллоо

“Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын статистикийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, олон улсын туршлага” сэдэвт сургалт амжилттай боллоо

2017-05-23 10:39 328

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын аж ахуйн нэгж, байгууллага, мэдээллийг боловсруулагч, хэрэглэгчдэд статистикийн үзүүлэлт, тэдгээрийн ойлголт, тодорхойлолтыг нэг мөр болгож, нэгдсэн арга зүйгээр хангах зорилготой “ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН СТАТИСТИКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ОЛОН УЛСЫН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт арга хэмжээ энэ сарын 22-23-нд ГХЯ-ны хурлын танхимд боллоо. Уг арга хэмжээг Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU) хамтран зохион байгуулж байна.  Дэлхийн мэдээлэлжсэн нийгмийн өдрийг тохиолдуулан Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд Нийслэлийн мэдээлэл технологийн газар, Нийслэлийн статистикийн газар, Төрийн мэдээлэл холбооны газар, МУИС, ШУТИС, Хүрээ дээд сургууль зэрэг харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болох 120 орчим оролцогч хамрагдлаа.

Хоёр өдөр үргэлжлэх энэ арга хэмжээнд Олон улсын цахилгаан холбооны байгууллагын төлөөлөл Висит Атипаяакүүн,  ахлах статистикч Эсперанза Магпантай, зөвлөх H.E.Коая нар

  • Тогтвортой хөгжлийн зорилго, Олон улсын Коннект 2020 хөтөлбөр
  • Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн индекс
  • Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн төлөөх түншлэл
  • Улс орнуудын мэдээлэл хариуцагчид (Focal Points), тулгамдсан асуудлууд ба өгөгдлийн цоорхойг (Data Gaps) шийдвэрлэх
  • Бусад улс орны статистик үйл ажиллагааг зохицуулах шилдэг туршлага
  • Өгөгдөл цуглуулах, тархаах арга, процедур
  • Нууцлалын асуудлууд зэрэг олон сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэв.

Дашрамд сонирхуулахад, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын дэлхийн улс, орнуудын Мэдээллийн технологи, харилцаа холбооны хөгжлийн 2016 оны түвшинг харуулсан судалгаанд Монгол Улсын  МТХХ-ны хөгжлийн индекс 4.95 болж дэлхийн 175 орноос 90 дүгээрт,  НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газрын “Цахим засаг-2016” судалгаанд цахим засгийн хөгжлийн индекс 0.5194 болж 193 орноос 84 дүгээрт тус тус жагсаж дэлхийн дундаж түвшинд эрэмбэлэгдэж байна.

RELATED POSTS

УОК Apple болон Google компанитай хамтран COVID-19 ERSDEL системийг нэвтрүүллээ

2021-04-15

by urantsetseg urantsetseg

Хариуцлагатай дижитал иргэдийг төлөвшүүлэх “Бид Дижитал Иргэд” хөтөлбөрийг Монгол Улсад эхлүүллээ

2021-04-14

by urantsetseg urantsetseg

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын статистик мэдээлэл нэг цонхонд нэгтгэгдлээ

2021-04-13

by urantsetseg urantsetseg

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.