(+976)11330781
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
      • Харилцаа холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын газар
      • Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын газар
      •  Захиргаа удирдлагын газар
      • Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын газар
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
      • Цахим орчинд хүүхэд хамгаалал
      • Нийгмийн мэдээллийн сүлжээний зохистой хэрэглээ
      • Тоон бичиг үсгийн мэдлэг, чадвар
    • Харилцаа холбооны салбарын 100 жил
    • Нэр томьёо
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Худалдан авах үйл ажиллагааны хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
    • Төсөв санхүүгийн ил тод байдал
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • НЗДТГ-т Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Батламж” гардуулав

НЗДТГ-т Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Батламж” гардуулав

2017-09-07 08:03 180

Монгол Улсын үндэсний нийтийн түлхүүрийн тоон гарын үсгийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад нэвтрүүлсэн анхдагч байгууллага болох НЗДТГ-т Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас өнөөдөр “Батламж” гардууллаа. Мөн төрийн үйлчилгээг онлайн болгоход хамтран ажиллаж байгаа “Үндэсний дата төв” УТҮГ, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын нийт 5 албан хаагчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Жуух бичиг” гардуулан өгсөн юм. Энэ үеэр хотын дарга “НЗДТГ нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны талаар баримтлах бодлого зэрэгтэй уялдуулан технологийн ухаалаг шийдлийг ашиглан иргэдэд нээлттэй Улаанбаатарыг бий болгохоор зорилт тавин ажиллаж байгаа билээ. Төрийн үйлчилгээг нийслэлийн иргэдэд нээлттэй, хүртээмжтэй үзүүлэх, шийдвэр гаргах эрх бүхий албан хаагчдад мэдээллийн технологийн ухаалаг шийдлийг ашиглах, хот байгуулалтыг оновчтой төлөвлөх зэрэг шийдвэр гаргахад цахим мэдээллийн системийг ашиглах боломжийг бүрдүүлэх, орчин үеийн хотуудын технологийн шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд НИТХ-аар “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг батлуулан шат дараатай хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний нэг жишээ төрийн үйлчилгээнд цахим засаглалд бодитойгоор хувь нэмэр оруулах тоон гарын үсгийн хэрэглээг нутгийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлсэн явдал байлаа. Энэхүү ажлыг амжилттай хэрэгжүүлсэн ажилтан албан хаагчиддаа талархал илэрхийлье. Та бүхний оюунлаг ажил үйлсэд амжилт хүсье” хэмээлээ.

Интернэт иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болсноор түүнийг даган интернэт орчинд төрийн, санхүүгийн зэрэг төрөл бүрий үйлчилгээ авах, гэрээ хэлцэл хийх болон албан бичиг илгээх, хүлээн авах зэрэг олон төрлийн хэрэгцээ үүсч эхэлсэн. Эдгээр хэрэгцээг хангахад цахим орчинд холбогдсон хүмүүс хоорондын итгэлцлийг бий болгох, мэдээллийг аюулгүй дамжуулах, нууцлан хамгаалах, бүрэн бүтэн байдлыг хангах, цахим орчинд иргэнийг таних, аливаа үйлдэл, хэлцэл, баримт бичгийн эзэн, эх сурвалжийг тогтоох, түүнээсээ үл татгалзах шинжийг хангах зайлшгүй шаардлага тулгардаг. Эдгээр асуудлуудыг тоон гарын үсэг ба түүний гэрчилгээ найдвартай шийдвэрлэж чаддаг учир дэлхий нийтээр шилдэг шийдэл хэмээн тооцогдож байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

RELATED POSTS

БНХАУ-ын Бейхангийн их сургуулийн доктор, магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

2021-01-20

by urantsetseg urantsetseg

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн нэр томьёоны толь бичиг хэвлэгдэн гарлаа

2021-01-18

by urantsetseg urantsetseg

Интернетийн ачаалал 2019 онтой харьцуулахад 80 орчим хувиар нэмэгдлээ

2021-01-12

by urantsetseg urantsetseg

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.