(+976)11330781
  • English
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Стратегийн зорилго
    • Байгууллагын түүх
    • Бүтэц, зохион байгуулалт
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
    • Нэр томьёо
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Худалдан авах үйл ажиллагааны хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авалт
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн удирдлага
      • Ёс зүйн зөвлөл
      • Хүний нөөцийн судалгаа
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
    • Салбарын хууль, тогтоомж
    • ХХМТГ-ын Бодлогын баримт бичиг
    • Дүрэм, журам
    • ХХМТГ-ын Газрын даргын тушаал
    • Тогтоол шийдвэрийн биелэлт
    • Хууль, хэм хэмжээний актын төсөлд санал авах
  • Блог
  • 100 жил
    • Харилцаа холбооны салбарын 100 жил
    • Эрдэм шинжилгээний хурал
  • Статистик
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • “Майкрософт” компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

“Майкрософт” компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2017-09-19 10:39 279

Орчин үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь зөвхөн мэдээллийг нууцлах асуудлаар тогтохгүй нэгдсэн удирдлагаар хангах, програм хангамжийн болон техникийн шийдэл нэвтрүүлэх, бүх нийтийн цахим боловсролыг сайжруулах цогц арга хэмжээ болон хувирчээ.

Иймээс Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллийн аюулгүй байдлын чадавхыг сайжруулахад чиглэсэн тодорхой арга хэмжээг “Майкрософт” компанитай хамтран хэрэгжүүлэхээр “ICT Expo 2017” үзэсгэлэнгийн үеэр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийг байгуулснаар:

  • Төрийн байгууллагын албан хаагчдад зориулсан албан хэрэглээний үүлэн тооцооллын системийг нэвтрүүлэх
  • Зохиогчийн эрхийн зөрчилгүй програм хангамжийг төрийн байгууллагуудын албан хэрэглээнд ашиглаж хэвшүүлэх
  • Мэдээллийн аюулгүй байдлын чадавхийг сайжруулах сургалт зохион байгуулах;
  • Монгол Улсад Майкрософтын албан ёсны эрх бүхий Сургалт-инновацийн төв байгуулах;
  • Үүлэн болон хөдөлгөөнт технологид суурилсан гарааны бизнес эрхлэгчдэд мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, ур чадварыг нь хөгжүүлэх;
  • Ухаалаг засаглал болон Зүйлсийн интернэтийн талаарх Майкрософтын шийдлүүдээс хуваалцах нөхцөл бүрдэх юм.

Энэхүү санамж бичгийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг төлөөлж дарга Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл, “Майкрософт” компанийг төлөөлж Майкрософт компанийн Казахстан Улс дахь салбарын Бизнес хөгжил хариуцсан захирал Б.Баярсайхан нар 3 жилийн хугацаатайгаар байгуулсан бөгөөд цаашид санамж бичгийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тусгайлан боловсруулж, улмаар төлөвлөгөөний үр дүнг жил бүр үнэлэн дүгнэх юм.

Хамтын ажиллагааны үр ашгийг шууд хүртэгсэд нь төрийн байгууллага болон төрийн албан хаагч нар байна.

RELATED POSTS

Монголчууд бараа, бүтээгдэхүүнээ Амазонд албан ёсоор борлуулдаг болно

2021-04-21

by urantsetseg urantsetseg

GOOGLE: COVID-19 ERSDEL хөгжүүлэлтэд Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж ажиллах болно

2021-04-21

by urantsetseg urantsetseg

COVID-19 ERSDEL системийг ашиглах заавар

2021-04-19

by urantsetseg urantsetseg

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.