Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын ахмад холбоочин Д.Цэндсүрэнг төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнасныг өнөөдөр гардууллаа. Д.Цэндсүрэн нь Увс аймгийн Баруунтуруун сумын холбоонд 1989-2001 он хүртэл техникчээр, Улаанбаатар хотын Автомат телефон станц-36 салбарт 2001-2008 он хүртэл касс, залгагчаар ажиллажээ.