(+976)11330781
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Стратегийн зорилго
    • Байгууллагын түүх
    • Бүтэц, зохион байгуулалт
      • Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар
      • Цахим хөгжлийн газар
      • Төрийн захиргаа, удирдлагын газар
      • Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс
      • Мэдээллийн аюулгүй байдлын хэлтэс
      • Сансрын холбооны хэлтэс
      • Шуудан, радио, телевизийн хэлтэс
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
    • Нэр томьёо
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Худалдан авах үйл ажиллагааны хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
    • Төсөв санхүүгийн ил тод байдал
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
    • Салбарын хууль, тогтоомж
    • ХХМТГ-ын Бодлогын баримт бичиг
    • Дүрэм, журам
    • ХХМТГ-ын Газрын даргын тушаал
    • Тогтоол шийдвэрийн биелэлт
    • Хууль, хэм хэмжээний актын төсөлд санал авах
  • Блог
  • 100 жил
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Фото мэдээ
  • ОХУ-тай радио давтамжийн хилийн бүсээ баталгаажуулж байна

ОХУ-тай радио давтамжийн хилийн бүсээ баталгаажуулж байна

2018-04-18 04:06 177

Монгол Улс болон Оросын Холбооны Улс хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ, хэлэлцээр хийх гурав дахь удаагийн уулзалт дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн уулзалтаар ОХУ-тай гурван гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, хоёр гэрээг шинээр байгуулахаар харилцан тохиролцож, гэрээний нөхцөлүүдийг эцэслэн тохирсноор гарын үсэг зурж, баталгаажуулах аж.

Эдгээр гэрээг байгуулснаар Монгол Улсын хилийн бүс нутагт харилцаа холбооны шинэ техник технологи болох тоон радио, телевиз болон үүрэн холбооны дараа үеийн 4G үйлчилгээг чанартай, найдвартай хүргэх, радио давтамжийн ашиглалтыг харилцан зохицуулах, хянах, харилцан нөлөөлөлгүй ажиллуулах эрхзүйн боломж бий болох чухал ач холбогдолтой.

Монголын талыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, ОХУ-ын талыг тус улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологи, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэг эрхлэх газар /Роскомнадзор/-ын Тусгай зөвшөөрлийн газрын дарга Андрей Канцуров нар ахлаж байна. Уулзалтад оролцогч нийт 50 төлөөлөгчийн бүрэлдэхүүнд Монголын талаас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Төрийн мэдээлэл, холбооны газар, Онцгой байдлын ерөнхий газар , үүрэн холбооны болон өргөн нэвтрүүлэг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна.

Монгол Улс болон ОХУ хоорондын хил орчмын радио давтамжийн харилцан нөлөөллийг зохицуулах анхны ажил нь тухайн үеийн БНМАУ-ын Холбооны Яам, ЗСБНХУ-ын Холбооны яам хооронд радио давтамжийн таван зурвасыг хамарсан “Хил хязгаар нутгийн хуурай замын хөдөлгөөнт албаны радио станцад метрийн ба дециметрийн цараа дахь үелзлийн хэрэглээг зохицуулах хэлэлцээр”-ийг 1983 онд  байгуулснаар эхэлж байсан бөгөөд 2013 онд нийт 11 давтамжийн зурвасыг хамарсан зургаан төрлийн гэрээг байгуулсан нь хил орчмын ард иргэд болон хилээр зорчигчдод харилцаа холбооны үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд ихээхэн ач тусаа өгсөн билээ.

 

RELATED POSTS

“Cансрын холбооны бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

2020-07-28

Монгол Улсын гишүүнчлэл бүхий “Олон улсын сансрын холбооны Интерспутник байгууллага”-аас гишүүн орнуудын харилцаа холбоо, сансрын холбооны үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл...

by admin

Мэндчилгээ

2020-07-24

Монгол Улсад 1921 онд орчин цагийн харилцаа холбооны салбарын эхлэл тавигдаж,  үүсч хөгжсөн 99 жилийн түүхэнд холыг уулзуулж, хоёрыг учруулдаг...

by admin

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 99 жилийн ойг баярын мэндийг хүргэе.

2020-07-20

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 110 дугаар тогтоолоор энэхүү баярыг жил бүрийн 7 дугаар сарын сүүлийн Ням гарагт тэмдэглэж...

by admin

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.