(+976)11330781
  • English
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
      • Харилцаа холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын газар
      • Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын газар
      •  Захиргаа удирдлагын газар
      • Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын газар
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
      • Цахим орчинд хүүхэд хамгаалал
      • Нийгмийн мэдээллийн сүлжээний зохистой хэрэглээ
      • Тоон бичиг үсгийн мэдлэг, чадвар
    • 100 жил
    • Нэр томъёо
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
    • Төсөв санхүүгийн ил тод байдал
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Фото мэдээ
  • Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит 20-р бага хурал болж байна

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит 20-р бага хурал болж байна

2018-11-05 01:46 184

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит 20-р бага хурал АНЭУ-ын Дубай хотноо 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Act as one” уриан дор буюу интернет сүлжээнд холбогдоогүй бөмбөрцөгийн дөрвөн тэрбум иргэдэд интернетийг тэгш, хүртээмжтэй хүргэхийг дэлхий дахинаа уриалснаар эхэлж байна.

Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь нийт 193 улс, 700 гаруй олон улсын болон хувийн байгууллагууд, 150 гаруй боловсрол, шинжлэх ухааны академиудыг эгнээндээ нэгтгэсэн мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбар дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм.                               Бүрэн эрхт төлөөлөгчдийн бага хурал нь тус байгууллагын  шийдвэр гаргах эрх бүхий дээд институци бөгөөд дөрвөн жил тутам зохион байгуулагддаг уг хурлаар гишүүн орнууд мэдээлэл, харилцаа холбооны салбарын тулгамдсан асуудлуудыг зөвшилцөж, байгууллагын  стратегийн болон санхүүгийн төлөвлөгөөг боловсруулан, ирэх 4 жилд хийх үйл ажиллагааны зураглалыг гаргадаг.Энэ удаагийн хуралд 193 гишүүн орны төр болон хувийн хэвшлийн, олон улсын болон бүсийн мөн эрдэм шинжилгээний байгууллагуудаас нийтдээ 2500 гаруй төлөөлөгчид оролцож байна. Монгол Улсаас ХХМТГ-ын дарга Б.Чинбат, ХХЗХ-ны дарга Г.Чинзориг тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна.Түүнчлэн энэ удаагийн хурлаар ОУЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч дарга, Радио холбооны товчооны дарга, Харилцаа холбооны стандартчлалын товчооны дарга, Харилцаа холбооны хөгжлийн товчооны дарга, Радио холбооны зохицуулалтын зөвлөл болон удирдах зөвлөлийг тус тус сонгоно. Өнөөдрийн байдлаар ОУЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ноён Хулин Жао /Хятад улс/, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч даргаар Ноён Малколм Жонсон /Их Британи/, Харилцаа холбооны стандартчлалын товчооны даргаар Доктор Чайсуб Ли /Солонгос улс/ нар дахин сонгогдлоо.

Харин Харилцаа холбооны хөгжлийн товчооны даргаар  Хатагтай Дореен Богдан-Мартинийг /АНУ/ сонгосон нь ОУЦХБ-ын 153 жилийн түүхэнд удирдах албан тушаалд эмэгтэй хүн анхлан сонгогдож буй явдал бөгөөд үүнийг дэлхий дахинаа дижитал жендэрийн ялгааг арилгах томоохон алхам хийгдсэн түүхэн үйл явдал боллоо гэж үзэж байна. Хурлын дараагийн шатанд Радио холбооны зохицуулах зөвлөлийн дарга болон ОУЦХБ-ын  Зөвлөлийн даргыг тус тус сонгоно. Хурал 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

 

RELATED POSTS

“Cансрын холбооны бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

2020-07-28

Монгол Улсын гишүүнчлэл бүхий “Олон улсын сансрын холбооны Интерспутник байгууллага”-аас гишүүн орнуудын харилцаа холбоо, сансрын холбооны үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл...

by admin

Мэндчилгээ

2020-07-24

Монгол Улсад 1921 онд орчин цагийн харилцаа холбооны салбарын эхлэл тавигдаж,  үүсч хөгжсөн 99 жилийн түүхэнд холыг уулзуулж, хоёрыг учруулдаг...

by admin

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 99 жилийн ойг баярын мэндийг хүргэе.

2020-07-20

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 110 дугаар тогтоолоор энэхүү баярыг жил бүрийн 7 дугаар сарын сүүлийн Ням гарагт тэмдэглэж...

by admin

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.