(+976)11330781
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
      • Харилцаа холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын газар
      • Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын газар
      •  Захиргаа удирдлагын газар
      • Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын газар
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
      • Цахим орчинд хүүхэд хамгаалал
      • Нийгмийн мэдээллийн сүлжээний зохистой хэрэглээ
      • Тоон бичиг үсгийн мэдлэг, чадвар
    • Харилцаа холбооны салбарын 100 жил
    • Нэр томьёо
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Худалдан авах үйл ажиллагааны хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
    • Төсөв санхүүгийн ил тод байдал
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Фото мэдээ
  • “НИЙГМИЙН СҮЛЖЭЭ БА ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” ФОРУМ БОЛЛОО

“НИЙГМИЙН СҮЛЖЭЭ БА ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” ФОРУМ БОЛЛОО

2019-04-04 02:24 646

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас ХЗДХЯ, ГБХЗХГ, НҮБ-ын хүүхдийн сан, Фэйсбүүк зэрэг байгууллагуудтай хамтран “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” форумыг зохион байгууллаа. Форумд төрийн байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож нийгмийн сүлжээний өнөөгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо хуваалцлаа.

УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” форумыг нээж хэлсэн үгэндээ: Цахим орчны зохистой хэрэглээг бий болгохын тулд хууль эрхзүйн орчныг сайжруулах, техник технологийн хувьд шийдвэрлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, холбоо бүхий байгууллагуудын үүрэг оролцоог илүү нэмэгдүүлэх нь маш чухал байна. Цахим орчинд хэн нэгний нэр төрд халдаж гүтгэвэл Эрүүгийн хууль болон Мэдээллийн аюулгүй байдлын хуулиар хариуцлага хүлээлгэж байгаа. Гэхдээ гадны улс орны жишгийг харахад хуулиар шийтгэхээс илүүтэй нийгмийн сүлжээнд зохистой хэрэглээг бий болгох, эерэг хандлагуудыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажилладаг юм байна. Бид бас энэ жишгээс суралцах шаардлага байгаа талаар дурьдлаа.Монгол Улсад өнөөгийн байдлаар 2,2 сая фэйсбүүк идэвхтэй хэрэглэгч байдаг. Үүний 2,1 сая нь гар утсаараа интертэд холбогдон нийгмийн сүлжээ ашиглаж байна. Нийт хүн амын 70 хувь нь сошиал орчинд мэдээлэл солилцож, бусдад түгээж байгаа нь бусад орны жишигтэй харьцуулахад өндөр үзүүлэлт гэдгийг ХХМТГ-ын дарга Б.Чинбат хэлсэн үгэндээ онцоллоо.“Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” форум дараах 4 сэдвээр салбар хэлэлцүүлэг хийлээ.

1-р хэсэг: Монголчуудын нийгмийн сүлжээний хэрэглээ ба олон улсын чиг хандлага

2-р хэсэг: Нийгмийн сүлжээн дэх аюулгүй байдал ба хүүхэд хамгаалал

3-р хэсэг: Нийгмийн сүлжээний боломж ба эерэг хандлагыг бий болгох

4-р хэсэг: Нийгмийн сүлжээний зохистой хэрэглээ ба Social media literacyСүүлийн үед цахим гэмт хэргийн тоо өсч, хуурамч нэр хаягаар бусдыг залилах, нэр төрд нь халдах, бага насны хүүхдийг энэ төрлийн гэмт хэрэгт уруу татах байдал нэмэгдсэнийг форумд оролцогч цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Харин  Фэйсбүүк группийн зүгээс Монгол Улсад  мэдээлэл дамжуулах суваг гаргаж  өгөхөө мэдэгдлээ. Ингэснээр ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд  Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороогоор дамжуулан түргэн шуурхай арга хэмжээ авдаг болно гэдгийг онцолсон юм.

Форумын үеэр Монгол Улсад тоон бичиг үсгийн мэдлэгийг хөгжүүлэх талаар хамтран ажиллах тухай батламж бичигт ХХМТГ, Фэйсбүүк групп гарын үсэг зурлаа.

 

RELATED POSTS

“Cансрын холбооны бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

2020-07-28

Монгол Улсын гишүүнчлэл бүхий “Олон улсын сансрын холбооны Интерспутник байгууллага”-аас гишүүн орнуудын харилцаа холбоо, сансрын холбооны үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл...

by admin

Мэндчилгээ

2020-07-24

Монгол Улсад 1921 онд орчин цагийн харилцаа холбооны салбарын эхлэл тавигдаж,  үүсч хөгжсөн 99 жилийн түүхэнд холыг уулзуулж, хоёрыг учруулдаг...

by admin

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 99 жилийн ойг баярын мэндийг хүргэе.

2020-07-20

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 110 дугаар тогтоолоор энэхүү баярыг жил бүрийн 7 дугаар сарын сүүлийн Ням гарагт тэмдэглэж...

by admin

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.