(+976)11330781
  • English
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
      • Харилцаа холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын газар
      • Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын газар
      •  Захиргаа удирдлагын газар
      • Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын газар
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
      • Цахим орчинд хүүхэд хамгаалал
      • Нийгмийн мэдээллийн сүлжээний зохистой хэрэглээ
      • Тоон бичиг үсгийн мэдлэг, чадвар
    • 100 жил
    • Нэр томъёо
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
    • Төсөв санхүүгийн ил тод байдал
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Фото мэдээ
  • Ази, Номхон далайн орнуудын мэдээлэл, харилцаа холбооны сайд нарын чуулган боллоо

Ази, Номхон далайн орнуудын мэдээлэл, харилцаа холбооны сайд нарын чуулган боллоо

2019-07-01 08:39 459

АНДЦХБ-ын 40 жилийн ойг тохиолдуулан Ази, Номхон далайн орнуудын мэдээлэл, харилцаа холбооны сайд нарын чуулган 2019 оны 6 дугаар сарын 25-аас 26-ны өдрүүдэд Сингапур Улсад болж өнгөрлөө.

Чуулганд АНДЦХБ-ын 32 гишүүн орны болон салбар байгууллагуудын төлөөлөгчид хуран цуглаж, 2014 онд Ази, Номхон далайн орнуудын мэдээлэл, харилцаа холбооны сайд нарын баталсан “Мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан ухаалаг тоон эдийн засгийг хөгжүүлэх Бруней Даруссаламын тунхаглал”-ын 5 жилийн хугацаанд гаргасан ололт амжилтыг хэлэлцэж, улмаар бүс нутгийн мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн ирэх 5 жилийн алсын харааг тодорхойлсон “Ази, Номхон далайн бүс нутагт нэгдмэл тоон ирээдүйг хамтдаа бүтээх Сингапурын тунхаглал”-ыг баталлаа.

Сингапурын тунхаглалд дараах 5 стратегийн зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүнд:

  • Дижитал шилжилт буюу мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн таатай орчин бүрдүүлэх, улмаар нийгэм, эдийн засгийн өсөлт, инноваци, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах;
  • Дижитал инноваци, бүтээлч байдал буюу дэвшилтэт технологи, дижитал бизнес эрхлэлтийг дэмжсэн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны технологийн олон улсын стандартыг нэвтрүүлэх замаар дижитал инноваци, бүтээлч байдлыг хөгжүүлэх таатай орчныг бий болгох;
  • Дижитал нийгэм буюу мэдээлэл, харилцаа холбооны найдвартай дэд бүтцийг бий болгох, бодлого, зохицуулалтыг бүрдүүлэх замаар мэдээлэл, харилцаа холбоог бүх нийтэд, тэр дундаа алслагдсан орон нутгийн болон үйлчилгээ хүрээгүй хүн ам, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх;
  • Дижитал итгэлцэл буюу иргэдийн цахим харилцаанд итгэлтэйгээр оролцох, мэдээллийг цахимаар нээлттэй хуваалцах боломжийг бүрдүүлсэн, мэдээллийн нууцлал, аюулгүй байдал болон мэдээллийн урсгалын чөлөөтэй, найдвартай байдлыг хангасан мэдээллийн тогтолцоог бий болгох;
  • Дижитал чадавх бэхжүүлэлт, хамтын ажиллагаа буюу зөвхөн мэдээлэл харилцаа холбооны салбарт бус бусад салбарт ч хамтран ажиллах чадамжийг бүрдүүлэх зорилгоор бүх нийтийн тоон бичиг үсгийн боловсрол, ур чадварыг нэмэгдүүлэх.

Чуулганд Ази, Номхон далайн бүсийн мэдээлэл, харилцаа холбооны сайд, төлөөлөгчдөөс гадна НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, ОУЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй салбарын олон улсын байгууллагын болон хувийн хэвшлийн төлөөллүүд, нийт 200 гаруй хүмүүс оролцлоо.

Чуулганы хүрээнд Сингапур Улсын Засгийн газраас “Ухаалаг үндэстэн, инноваци” сэдвийн дор дээд хэмжээний уулзалт болон дэвшилтэт технологи, инновацийн үзэсгэлэн зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн 80 гаруй төлөөлөгчдийг хамруулсан байна.

Чуулганд Монгол Улсыг төлөөлж тус газрын дарга Б.Чинбат, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг тэргүүтэй албаны хүмүүс оролцов. Тус газрын дарга Б.Чинбат “Дижитал шилжилт, дижитал инноваци ба бүтээн байгуулалт” сэдвийн хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ололт амжилтын талаарх мэдээллийг танилцуулж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Ази, Номхон далайн орнуудын Мэдээлэл, харилцаа холбооны сайд нарын чуулган”-ы төлөөлөгчдөд хандсан 40 жилийн ойн баярын мэндчилгээг уламжлан, талархал гардууллаа.  

RELATED POSTS

“Cансрын холбооны бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

2020-07-28

Монгол Улсын гишүүнчлэл бүхий “Олон улсын сансрын холбооны Интерспутник байгууллага”-аас гишүүн орнуудын харилцаа холбоо, сансрын холбооны үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл...

by admin

Мэндчилгээ

2020-07-24

Монгол Улсад 1921 онд орчин цагийн харилцаа холбооны салбарын эхлэл тавигдаж,  үүсч хөгжсөн 99 жилийн түүхэнд холыг уулзуулж, хоёрыг учруулдаг...

by admin

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 99 жилийн ойг баярын мэндийг хүргэе.

2020-07-20

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 110 дугаар тогтоолоор энэхүү баярыг жил бүрийн 7 дугаар сарын сүүлийн Ням гарагт тэмдэглэж...

by admin

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.