(+976)11330781
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Стратегийн зорилго
    • Байгууллагын түүх
    • Бүтэц, зохион байгуулалт
      • Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар
      • Цахим хөгжлийн газар
      • Төрийн захиргаа, удирдлагын газар
      • Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс
      • Мэдээллийн аюулгүй байдлын хэлтэс
      • Сансрын холбооны хэлтэс
      • Шуудан, радио, телевизийн хэлтэс
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
    • Нэр томьёо
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Худалдан авах үйл ажиллагааны хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
    • Төсөв санхүүгийн ил тод байдал
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
    • Салбарын хууль, тогтоомж
    • ХХМТГ-ын Бодлогын баримт бичиг
    • Дүрэм, журам
    • ХХМТГ-ын Газрын даргын тушаал
    • Тогтоол шийдвэрийн биелэлт
    • Хууль, хэм хэмжээний актын төсөлд санал авах
  • Блог
  • 100 жил
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Фото мэдээ
  • ЦАХИМ ОРЧИНД “ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” АЯН ЭХЭЛЛЭЭ

ЦАХИМ ОРЧИНД “ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” АЯН ЭХЭЛЛЭЭ

2019-10-01 08:59 354

Өсвөр насны хүүхэд, залуусыг цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зүй зохистой хэрэглээг бий болгох, цахим харилцааны эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор ГХУСАЗЗ, ХХМТГ, ЦЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Faro foundation Mongolia” төрийн бус байгууллага хамтран  “ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” ухуулга нөлөөллийн арга хэмжээг эхлүүлж байна.

2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай зохион байгуулагдах уг арга хэмжээ нь одоогоос яг 1 жилийн өмнө өрнөж байсан “UNFRIEND” хөдөлгөөний үргэлжлэл бөгөөд энэ удаад Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хэрэгжүүлж буй “Тоон бичиг үсэгтэн” хөтөлбөрийн хүрээнд  хүүхэд залуус, эцэг эх, олон нийтийг илүү мэдлэг мэдээлэлжүүлэх, зааж сургах, арга замыг нээх, сурталчлан таниулах байдлаар “ЦАХИМ ОРЧИНД ЗӨВ БАЙХ” мэдлэг чадварыг олгоход чиглэж байгаагаараа онцлогтой.

“ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ”  арга хэмжээний хүрээнд анхааруулан сэрэмжлүүлсэн, мэдээлэн таниулсан контент, мэдлэг чадвар олгосон төрөл бүрийн контент, мэдээлэл сурталчилгаануудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сошиал орчноор дамжуулан олон нийтэд хүргэхээс гадна төрийн болон ТББ-тай хамтран их дээд сургууль, ЕБС-уудад өдөрлөг, сургалт хийж,  хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллана.

Манай Улсад нийгмийн сүлжээний  идэвхтэй хэрэглэгчид 2017 онд 1.7 сая, 2018 онд 2.1 сая байсан бол 2019 оны хагас жилийн байдлаар ойролцоогоор  2.2 саяд  хүрсэн нь сүүлийн 3 жилд дунджаар  17.5 хувиар өссөн байна.  Нийгмийн сүлжээний нийт хэрэглэгчдын 51,7 хувь нь өсвөр насны хүүхэд залуус  байгаа /0-20 нас/  бөгөөд тэдний 92 хувь нь зөвхөн Фэйсбүүкийн хэрэглэгчид байна.

Хүүхдүүдийн интернэт хэрэглээ маш өндөр байгаагийн цаана тэд цахим орчинд зохисгүй  контент үзэх, дэлгэцийн хамааралтай болох, сэтгэл зүйн  болон бэлгийн шинжтэй дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч болох  зэрэг эрсдэлтэй нүүр тулж байна. Энэ нь нэг үндэстний хэмжээнд бус, дэлхийн олон улсын өмнө хурцаар тавигдаж, уг асуудлыг эрх зүйгээр төрөлжүүлэн зохицуулах, технологийн оновчтой шийдлийг хэрэглэх, олон нийтийн ухуулга сурталчилгаа, мэдлэг мэдээллийг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг хослуулан авч хэрэглэж байна.


RELATED POSTS

“Cансрын холбооны бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

2020-07-28

Монгол Улсын гишүүнчлэл бүхий “Олон улсын сансрын холбооны Интерспутник байгууллага”-аас гишүүн орнуудын харилцаа холбоо, сансрын холбооны үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл...

by admin

Мэндчилгээ

2020-07-24

Монгол Улсад 1921 онд орчин цагийн харилцаа холбооны салбарын эхлэл тавигдаж,  үүсч хөгжсөн 99 жилийн түүхэнд холыг уулзуулж, хоёрыг учруулдаг...

by admin

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 99 жилийн ойг баярын мэндийг хүргэе.

2020-07-20

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 110 дугаар тогтоолоор энэхүү баярыг жил бүрийн 7 дугаар сарын сүүлийн Ням гарагт тэмдэглэж...

by admin

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.