(+976)11330781
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
      • Харилцаа холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын газар
      • Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын газар
      •  Захиргаа удирдлагын газар
      • Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын газар
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
      • Цахим орчинд хүүхэд хамгаалал
      • Нийгмийн мэдээллийн сүлжээний зохистой хэрэглээ
      • Тоон бичиг үсгийн мэдлэг, чадвар
    • 100 жил
    • Нэр томъёо
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
    • Төсөв санхүүгийн ил тод байдал
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Фото мэдээ
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БНЭУ-Д ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН БҮРЭЛДЭХҮҮНД ХХМТГ-ЫН ДАРГА Б.ЧИНБАТ ОРЖ АЖИЛЛАЛАА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БНЭУ-Д ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН БҮРЭЛДЭХҮҮНД ХХМТГ-ЫН ДАРГА Б.ЧИНБАТ ОРЖ АЖИЛЛАЛАА

2019-10-10 02:59 384

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар 2019 оны 9 дүгээр сарын 19-өөс 23-ны өдрүүдэд тус улсад хийсэн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат нар болон албаны хүмүүс багтсан.

Тус айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 40 дүгээр хуралдаанаас гарсан тэмдэглэл, Ерөнхий сайдын мөн өдрийн 119 дүгээр захирамжаар өгсөн үүргийн дагуу “Сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Энэтхэгийн талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНЭУ-д хийсэн энэхүү төрийн айлчлал болон тус улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Модитой уулзсан уулзалтын үр дүнд “Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийг гаргасан.

Хамтарсан мэдэгдэлд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт шууд хамааралтай гурван заалт орсон бөгөөд тухайлбал, тус мэдэгдлийн 16-д заасанчлан мэдээллийн технологийн чиглэлээр хамтын ажиллагааны ихээхэн нөөц байгааг, 24-д заасанчлан БНЭУ-ын дэмжлэгтэйгээр байгуулж байгаа Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээлэл, харилцаа холбооны технологийн төвийг байгуулах ажлын хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, 26-д заасанчлан Сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу зайны тандан судалгаа, харилцаа холбооны хиймэл дагуулын болоод сансрын технологийн нөөцийн менежмент, цаг агаарын урьдчилсан мэдээ, гамшгийн менежмент зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тус тус тохиролцлоо.

Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын 2 дахь өдөр Энэтхэгийн  Засгийн газар болоод хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан “Монгол, Энэтхэгийн бизнес уулзалт”-ын үеэр мэдээллийн технологи, програм хангамжийн үйлдвэрлэл нь Монгол Улс, БНЭУ-ын хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэл гэдгийг хоёр талын төлөөлөгчид санал нэгтэй тодотгож хамтран ажиллах талаар санал солилцсон.

Айлчлалын 4 дэх өдөр Бангалор хотноо үйл ажиллагаа явуулдаг БНЭУ-ын Сансар судлалын байгууллага, тус улсын технологийн шилдэг компаниуд болох “Тата Пауэр Солар”, “Инфосис” компаниудад зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Энэтхэгийн Сансар судлалын байгууллага 1960-аад оноос эхлэлтэй бөгөөд 1990 он гэхэд дэлхийд тэргүүлэх сансар судлалын томоохон дэд бүтцийг бий болгож чадсан байна. Тус улс нь өнөөдрийн байдлаар харилцаа холбооны 17, судалгаа шинжилгээний 21, навигацын 8, сансрын шинжлэх ухааны 3 хиймэл дагуул хөөргөсөн тул сансрын уудамд ажиллах туршлага, мэдлэгээ хуваалцаж хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байсан юм.

Дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч компаниудын нэг “Инфосис” компани нь 1981 онд 250 долларын эхлэлийн хөрөнгөтэйгээр байгуулагдаж байсан бол өдгөө 2019 оны байдлаар 11.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, 228 мянган ажилтантай томоохон компани болон өргөжсөн байна. Уг компани нь дэлхий даяар хэд, хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд тэдгээр хөтөлбөрт монгол залуусыг хамруулж ур чадвартай боловсон хүчин болгон бэлтгэх боломж байгааг айлчлалын бүрэлдэхүүн онцоллоо.

Мөн айлчлалын хүрээнд “Тоон сүлжээний дэд бүтцийн өргөтгөл” төслийн талаар БНЭУ-ын Цахилгаан холбооны тоног төхөөрөмжийн экспортыг дэмжих консулын төлөөлөгчид болон уг консулын гишүүн болох “Тежас нэтворкс” компанийн удирдлагуудтай уулзаж, төслийн хэрэгжилтийг түргэвчлэх болон Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон байна.

RELATED POSTS

“Cансрын холбооны бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

2020-07-28

Монгол Улсын гишүүнчлэл бүхий “Олон улсын сансрын холбооны Интерспутник байгууллага”-аас гишүүн орнуудын харилцаа холбоо, сансрын холбооны үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл...

by admin

Мэндчилгээ

2020-07-24

Монгол Улсад 1921 онд орчин цагийн харилцаа холбооны салбарын эхлэл тавигдаж,  үүсч хөгжсөн 99 жилийн түүхэнд холыг уулзуулж, хоёрыг учруулдаг...

by admin

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 99 жилийн ойг баярын мэндийг хүргэе.

2020-07-20

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 110 дугаар тогтоолоор энэхүү баярыг жил бүрийн 7 дугаар сарын сүүлийн Ням гарагт тэмдэглэж...

by admin

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.