2002 онд анх SpaceX компанийг үүсгэн байгуулж байхдаа Элон Маск өөрөө хүртэл боломжгүй хэмээн бодож байсан гайхалтай амжилтад өнөө үед хүрснээр хүн төрөлхтөн сансрын уудмаар аялж эхэлсэн.
NASA-ын нисгэгчид болох Боб Беннкен, Даг Херли нар дэлхийн тойрог замд хийсэн 27 сая миль нислэгийн дараагаар өнгөрсөн долоо хоногийн Ням гаригийн үдээс хойш эх дэлхийдээ эсэн мэнд эргэн ирлээ. Нисгэгчдийг SpaceX компанийн шинэ Crew Dragon сансрын хөлгөөр тээвэрлэсэн бөгөөд АНУ-ын зүүн эргийн цагаар 14.48 цагт Флорида мужийн Пенсакола хотын ойролцоо Мексикийн буланд амжилттай газарджээ.
Нислэгийн багийнхан 63 хоногийн турш байрласан Олон улсын сансрын станцаас салж, дэлхийн агаар мандалд нэвтрэхдээ Фаренгейтийн 3500 хэмийн халууныг ажрахгүй даван шүхрээ амжилттай задлан газардсан бөгөөд 16.00 цагийн орчимд SpaceX болон NASA-ын аврах багийнхан нисгэгчдийг хөлгөөс гарган авчээ.

Хүн төрөлхтөний сансрын түүхэн дэх хамгийн хүнд бөгөөд хамгийн чухал даалгавар болох сансрын уудам руу биднийг илгээж, мөн гэрт маань аюулгүй авчирсан энэхүү үйл ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн Та бүхэндээ талархаж байна хэмээн нисгэгч Бенкен сансрын хөлгөө орхин гарахдаа хэлсэн байна. Багийнхан өөрсөддөө хөлгийг Endeavour буюу хүчин “Бид урьд өмнөх шигээ машин техник, тоног төхөөрөмж худалдан авч, эзэмшин ашиглахыг хүсэхгүй байна. Бид энэхүү нам орбитын арилжааны тогтвортой зах зээлийн олон үйлчлүүлэгчдийн нэг байхыг хүсч байна. Энэ бол хүн төрөлхтөн сансрын нислэгийн шинэ эринг эхлүүлж байна гэсэн үг. NASA энэ шинэ үеийн хэрэглэгч болж байна. Бид хүчирхэгч харилцагч, сайн хамтрагч байхыг эрмэлзэж байна. Гэхдээ бид сансрын уудмыг ашиглах цор ганц хэрэглэгч байхыг хүсэхгүй байна” хэмээн NASA-ын дарга Жим Брайданстан хэлсэн байна. Үүнээс харахад Crew Dragon хөлгөөр сансрын нисгэгчдийн эсхүл энгийн иргэдийн нислэг үйлдэх зөвшөөрлийг NASA-аас хэдхэн долоо хоногийн дотор гаргаж өгөх магадлалтай юм.чармайлт хэмээн нэрлэснээ ярьжээ.
NASA-ын арилжааны нислэгийн хөтөлбөртэй хийсэн 2.7 тэрбум ам.долларын гэрээт ажлын хүрээнд энэхүү хөлгийг SpaceX компани бие даан зохион бүтээж, үйлдвэрлэсэн бөгөөд санхүүжилт нь тус компанийн чадавхыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болжээ. Мөн Crew Dragon сансрын хөлөг нь 2020 оны тавдугаар сарын 30-ны өдрийн Demo-2 туршилтын нислэг зэрэг хэд хэдэн даалгаврыг гүйцэтгэхэд зориулагдсан байна.
Demo-2 хөлөг сансарт хөөрснөөр SpaceX компани нь АНУ-ын нутаг дэвсгэрээс сансрын уудам руу есөн жилийн хугацаанд хийгдээгүй байсан нислэгийг сэргээсэн хэмээн үзэж байна. Түүнчлэн энэхүү үйл явдал нь NASA-д Олон улсын сансрын станц руу нислэг үйлдэх шинэ боломжийг нээн, Сар руу дахин аялах, улмаар Ангараг гаригт хүрэх ажлыг эрчимжүүлнэ гэж найдаж байна.
“Сайн мэдээ ховорхон сонсогдож буй хүнд хэцүү энэ цаг үед Дэлхий хэмээх гаригийн аль нэг өнцөг, тохойд амьдарч байгаагаас үл шалтгаалан нийт хүн төрөлхтөнд сайн зүйлсийн нэг тохиолоо гэж би бодож байна. Энэ үнэхээр сайхан үйл явдал боллоо. Таны нэг өдрийг ч гэсэн гэрэлтүүлж чадсан гэж найдаж байна. Би тийм ч шүтлэгтэй нэгэн биш хэдий ч үүний төлөө чин сэтгэлээсээ залбирсан” хэмээн NASA-ын шууд нэвтрүүлгийн үеэр Элон Маск хэлжээ.
“Бид урьд өмнөх шигээ машин техник, тоног төхөөрөмж худалдан авч, эзэмшин ашиглахыг хүсэхгүй байна. Бид энэхүү нам орбитын арилжааны тогтвортой зах зээлийн олон үйлчлүүлэгчдийн нэг байхыг хүсч байна. Энэ бол хүн төрөлхтөн сансрын нислэгийн шинэ эринг эхлүүлж байна. NASA энэ шинэ үеийн хэрэглэгч болж байна. Бид хүчирхэгч харилцагч, сайн хамтрагч байхыг эрмэлзэж байна. Гэхдээ бид сансрын уудмыг ашиглах цор ганц хэрэглэгч байхыг хүсэхгүй байна” хэмээн NASA-ын дарга Жим Брайданстан хэлсэн байна. Үүнээс харахад Crew Dragon хөлгөөр сансрын нисгэгчдийн эсхүл энгийн иргэдийн нислэг үйлдэх зөвшөөрлийг NASA-аас хэдхэн долоо хоногийн дотор гаргаж өгөх магадлалтай юм.
Demo-2-оос өмнө буюу 2011 оны долдугаар сараас хойш АНУ нь сансрын нисгэгчтэй нислэг өөрийн нутаг дэвсгэрээсээ үйлдээгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд NASA өөрийн нисгэгчийг сансарт илгээх болон буцаахдаа ОХУ-ын Союз хөөргөгч системийг ашиглахаас өөр аргагүй байв. Цаг хугацаа өнгөрөх тусам Оросын талаас NASA-ын сансрын нисгэгчдийн хоёр талын нислэгийн төлбөрт нэхэмжлэх дүн нэмэгдэж, 2008 онд 21 сая орчим ам.доллар байсан ханш нь 2020 оны аравдугаар сард төлөвлөгдсөн аяллын байдлаар зөвхөн нэг суудал 90 гаруй сая ам.доллар хүртэл өсчээ. Гэтэл SpaceX компанийн Crew Dragon хөлгийн нэг суудал 55 сая ам.долларын (NASA-гийн 2.7 тэрбум долларын санхүүжилтээс гадна) өртөгтэй байхаар тооцоолж байгаа тухай тус агентлагийн Ерөнхий байцаагч мэдэгдлээ.
Түүнчлэн Союзын хөөргөлт бүрт NASA-ын сансрын нисгэгч нарт нэг, хоёрхон суудал оногдож байсан нь нэг удаадаа 13 хүртэлх тооны хүмүүсийг багтаах хүчин чадалтай Олон улсын сансрын станцыг АНУ бүрэн дүүрэн ашиглах боломжийг хязгаарлаж байлаа. Хамгийн сэтгэл түгшээж байсан асуудал бол NASA зөвхөн ганц хөөргөгч системээс дэндүү их хамааралтай болсон явдал юм. Сүүлийн жилүүдэд Союз хөөргөгчтэй холбоотой учир битүүлэг доголдол, амжилтгүй хөөргөлт зэрэг нэн даруй ослын буулт хийхээс өөр аргагүй байдалд хүргэсэн хэд хэдэн дуулиант асуудлуудын араас NASA болон бусад сансрын байгууллагуудын хувьд туйлын түгшүүртэй байдалд байсан билээ. Тиймээс ч SpaceX компанийн Demo-2 нислэг болон ойрын үед төлөвлөж буй Boeing’s CST-100 Starliner сансрын хөлгийн туршилтын нислэг амжилттай болсноор АНУ-ын сансрын нисгэгчдийн хувьд энэхүү тодорхойгүй, эргэлзээтэй нөхцөл байдал ард үлдэх нь дамжиггүй.
“Энэ бол мөрөөдлийн туйл юм. Энэ бол мөрөөдөл биелэх агшин юм. Үнэн хэрэгтээ надад ч бас маш хачин жигтэй санагдаж байна” гэж SpaceX компанийн захирал Элон Маск нислэг үйлдэхээс өмнө тавдугаар сард “CBS This Morning” телевизийн хөтөлбөрт оролцох үеэрээ хэлж байжээ.
Demo-2 хөлгийг амжилттай бүтээснээрээ SpaceX компани анх удаа хүмүүсийг сансарт аялуулах бодит туршлагыг олж авч байгаа бөгөөд энэ нь компанийнхаа ирээдүйг өөдрөгөөр харж, том зорилго өвөртөлсөн Элон Маскын хувьд асар чухал үйл явдал юм. Компани сансрын уудамд жуулчдыг аялуулахаар төлөвлөж байгаа бөгөөд сансрын аялал жуулчлалын Space Adventures компаниар дамжуулан дөрвөн суудал борлуулсан тухайгаа өнгөрсөн хоёрдугаар сард зарласан юм. Тун удалгүй гуравдугаар сард NASA дахь Олон улсын сансрын станцын менежер аснаар удирдуулсан Axiom Space компани SpaceX компанитай гэрээ байгуулсан тухай мэдээ цацагдсан билээ. Тэр ч бүү хэл, жүжигчин Том Круиз кино зураг авалтынхаа Олон улсын сансрын станц дээрх хэсгийг хийхээр Crew Dragon хөлгийн нислэгийн захиалгыг өгөөд байна.
Гэхдээ Элон Маскийн гол зорилго бол эхний ээлжинд хүмүүсийг Сарыг тойрох аялал, дараа нь Сарны гадаргуу дээр буух, бүр цаашилбал Ангараг гаригт хот байгуулах явдал юм. Түүний туйлын зорилго нь улаан гариг дээр нэг сая оршин суугчдыг аваачих юм.
NASA-ын зүгээс хүн төрөлхтөнийг Сар, Ангараг руу аялуулах түүний зарим хүсэл эрмэлзлийг дэмжиж байгаа ба Crew Dragon хөлгөөр өөрсдийн нисгэгчдийг сансрын станц руу илгээсэн нь үүний тод илрэл юм.
“Дараагийн нэг чухал зүйл бол арилжааны сансрын станцыг байгуулах явдал юм. Арилжааны сансрын станцын зах зээлийг бий болгоход бид өөрчлөлтийг хүлээн авах чадвартай байх хэрэгтэй” гэж Жим Брайданстан онцолсон байна.
Demo-2 хөлгийг хөөрсний дараа зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын үеэр түүнд эсхүл SpaceX компанид эргэлзэж байсан хүмүүст хандаж хэлэх үг бий эсэх талаар Business Insider-ийн асуусан асуултад Элон Маск: “Чин үнэнийг хэлэхэд бид ч өөрсдөдөө эргэлзэж байсан. SpaceX-ыг анх байгуулж байхдаа магадгүй бидэнд тойрог замд хүрэх 10%-ийн л боломж байна гэж би бодож байсан. Тиймээс ч бидэнд эргэлзэж байсан тэдгээр хүмүүст хандан ‘Ер нь бол Таны зөв’ гэж хэлмээр байна. Дөрвөн удаагийн оролдлогын дараагаар л Falcon-1 пуужинг дөнгөж тойрог замд хүргэж чадсан. Ер нь ингэхэд эдгээр эргэлзэж байсан хүмүүсийн магадлал ч зөв байсан. Гэхдээ аз болоход хувь заяа бидэн рүү инээмсэглэж, өнөөдрийн энэ өдөрт хүргэсэн байна” гэж хариулжээ.
Эх сурвалж: Business Insider