(+976)11330781
  • English
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
      • Харилцаа холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын газар
      • Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын газар
      •  Захиргаа удирдлагын газар
      • Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын газар
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
      • Цахим орчинд хүүхэд хамгаалал
      • Нийгмийн мэдээллийн сүлжээний зохистой хэрэглээ
      • Тоон бичиг үсгийн мэдлэг, чадвар
    • 100 жил
    • Нэр томъёо
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
    • Төсөв санхүүгийн ил тод байдал
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ Монголын телевизүүдийн холбооны төлөөллүүдтэй уулзлаа

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ Монголын телевизүүдийн холбооны төлөөллүүдтэй уулзлаа

ТВ-холбоо-2
2020-08-19 10:16 1373

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ өчигдөр /2020.08.18/ Монголын телевизүүдийн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус газрын Радио, Телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлогын зохицуулалтын газрын дарга А.Золзаяа, Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Ганзул, Монгол HD телевизийн захирал Г.Бат-Эрдэнэ, “Боловсрол суваг” телевизийн захирал Н.Мэндбаяр тэргүүтэй өргөн нэвтрүүлгийн 16 телевизийн захирлууд оролцов.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хүнд сурталгүй, ил тод, нээлттэй хамтарч ажиллах зорилготой ирэх дөрвөн жилүүдэд ажиллана. Иймээс Монголын телевизүүдийн холбоонд тулгамдаж буй асуудлыг сонсож, цаашид нягт уялдаа холбоотой хамтран ажиллана гэж найдаж байна. Асуудлаа зөвхөн бидний эрх ашиг гэж харахаас илүүтэй, салбарынхаа хувьд эцсийн бүтээгдэхүүнийг иргэдэд хэрхэн хямд, хялбар хүргэх тал дээр анхаарч ажиллаасай гэж та бүхнээс хүсэж байна.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуультай холбоотой батлагдах журмын хэлэлцүүлэгт Монголын телевизүүдийн холбооны оролцоог хангах чиглэлд анхаарч ажиллах болно” гэдгийг онцлов.

Харин Монголын телевизүүдийн холбооны зүгээс Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор тулгамдаж буй асуудлаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт тавьсан юм. Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Ганзул хэлэхдээ “Иргэд телевизийн мэдээлэлд итгэх итгэл нь 48 хувиас 69 хувь болтлоо өссөн. Иймээс Монголын телевизүүдийн холбоо мэргэжлийн редакцийг хөгжүүлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэх, үнэн зөв мэдээллээр хангах чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Салбарын хэмжээнд томоохон судалгаа хийж байгаа бөгөөд ирэх арванхоёрдугаар сард судалгааны үр дүнгээ танилцуулна” гэсэн юм.

Тэрбээр цааш хэлэхдээ Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хүрээнд Өргөн нэвтрүүлгийн 16 телевиз нь IPTV-тэй холбоотой асуудлаа хуулийн хүрээнд шийдэж чадсан. Гэхдээ хуулийг дагаж батлагдах журмын хэлэлцүүлгийн явцад Монголын телевизүүдийн холбооны оролцоог хангаж өгөхийг хүссэн юм.

Уулзалтын төгсгөлд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Монголын телевизүүдийн холбоотой хамтран E-Mongolia төслийг олон нийтэд таниулах чиглэд хамтран ажиллахаар болов.

Энэ талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хэлэхдээ “E-Mongolia” аппликейшнд иргэдийн байнга үйлчлүүлдэг төрийн 181 үйлчилгээ орсон. Иймээс иргэд төрийн үйлчилгээг e-mongolia аппликейшн ашиглан нэг дороос авах боломжтой. Мөн e-mongolia аппликейшнтэй зэрэгцээд 11 11 төвийн үйл ажиллагааг сэргээж байгаа тул иргэд төрийн үйлчилгээг цахимаар авахтай холбоотой санал, гомдлоо хүргүүлэх боломжтой юм. Төрийн аль ч байгууллага тухайн иргэнээ таних, эргээд иргэн төрийн ямар байгууллага хувийнх нь мэдээллийг харж байгааг хянах боломж бүрдсэн” гэв.

RELATED POSTS

Интернетийн ачаалал 2019 онтой харьцуулахад 80 орчим хувиар нэмэгдлээ

2021-01-12

by urantsetseg urantsetseg

Нийслэлийн архивын газрын 13 үйлчилгээ E-Mongolia-д орлоо

2021-01-08

by urantsetseg urantsetseg

Татварын буцаан олголт авах хүсэлтэй иргэд E-Mongolia-с бичиг баримтаа бүрдүүлээрэй

2021-01-05

by urantsetseg urantsetseg

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.