(+976)11330781
  • English
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Стратегийн зорилго
    • Байгууллагын түүх
    • Бүтэц, зохион байгуулалт
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
    • Нэр томьёо
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Худалдан авах үйл ажиллагааны хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авалт
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн удирдлага
      • Ёс зүйн зөвлөл
      • Хүний нөөцийн судалгаа
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
    • Салбарын хууль, тогтоомж
    • ХХМТГ-ын Бодлогын баримт бичиг
    • Дүрэм, журам
    • ХХМТГ-ын Газрын даргын тушаал
    • Тогтоол шийдвэрийн биелэлт
    • Хууль, хэм хэмжээний актын төсөлд санал авах
  • Блог
  • 100 жил
    • Харилцаа холбооны салбарын 100 жил
    • Эрдэм шинжилгээний хурал
  • Статистик
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • Б.Болор-Эрдэнэ: Төрийн бүх үйлчилгээг нэгтгэсэн “E-Mongolia”-г аравдугаар сард нээнэ

Б.Болор-Эрдэнэ: Төрийн бүх үйлчилгээг нэгтгэсэн “E-Mongolia”-г аравдугаар сард нээнэ

IMG_20200824_160656_918
2020-08-24 14:59 1477

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.24/ хуралдаанаар  “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ төрийн бүх үйлчилгээг нэгтгэсэн “E-Mongolia” төслийн явцын талаарх мэдээллийг өгсөн юм. “E-Mongolia” төсөл хэрэгжсэнээр иргэд төрийн 181 үйлчилгээг гар утасны аппликейшн ашиглан нэг дороос авах боломж бүрдэх юм.

Мөн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Цахим шилжилтийн суурь нөхцөлүүдийн нэг чухал хэсэг нь иргэн хүний хувийн нууцад өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр төр болон өөр хэн нэгэн нэвтрэх боломжгүй хэмжээнд нууцлах асуудал гэдгийг онцолж, хувь хүний нууцыг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Засгийн газрын эхний 100 хоногт багтаан төрийн бүх үйлчилгээг нэг цонхонд нэгтгэж, цаашдаа хувийн хэвшлүүдийг уриалж ажиллахаар төлөвлөөд байгаа” гэв.

Бүгд Найрамдах Эстони Улсын шинжээчид манай улсад ажиллаж, үнэлгээ хийсэн бөгөөд Монгол Улс цахим шилжилт хийхэд парламент болон Засгийн газарт улс төрийн манлайлал, эр зориг шаардлагатай гэдгийг онцолсон байна. Учир нь цахим шилжилт хийснээр удирдах албан тушаалтнуудыг эрх  мэдлийг  хязгаарладаг. Үүнээс гадна төрийн үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах, улмаар цахим шилжилтийг 7-8 жилийн хугацаанд хийнэ гэдэг дүгнэлтүүдийг гаргасан байна. Иймд ирэх 4 жилд цахим шилжилтийг 60 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа хэмээн Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ хариулсан.

Одоогоор Цахим аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд холбогдох судалгаануудыг хийж байгаа гэв. Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартыг бүх түвшинд нэвтрүүлж, мөрдөх шаардлага, төрийн байгууллагуудын харилцаа, холбоо, мэдээлэл технологийн аудитыг хангуулах шаардлагын талаар мэдээлэл өгсөн. Түүнчлэн нийт мэдээллийн нууцлалыг хангах зорилгоор Мэдээллийн аюулгүй байдлын хяналт, удирдлагын төвийг байгуулах төвийг байгуулах шаардлагын талаар ажлын хэсгээс хариулт мэдээлэл өгсөн.

Дараа нь Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням боловсролын салбарын цахим шилжилтийг олон улсын жишигт нийцүүлэх, баримт бичгүүдийн цахим хувилбарыг хүлээн зөвшөөрдөг байхтай холбоотой зохицуулалтыг хийх саналыг хэлж байв. Х.Ганхуяг гишүүн Улаанбаатар, Дархан зэрэг суурьшлын бүс орчимд “Цахиурын хөндий” шиг цахим чөлөөт бүс байгуулах, тэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, хувь хүнийг төрөөс бодлогоор дэмжих, ажлын байрыг бий болгосон тохиолдолд урамшуулал олгох зэрэг зохицуулалтуудыг хийх саналыг хэлж, шаардлагатай төсөв хөрөнгийг шийдэх нь зүйтэй гэдэг санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин “E Mongolia” хөтөлбөрийн хэрэгжилтийн төлөвлөгөөний талаар тодорхой мэдээлэл авах хүсэлтээ илэрхийлсэн бол Ц.Сэргэлэн гишүүн кибер аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэхтэй холбоотой арга хэмжээний ач холбогдлын талаар санал хэлэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын гаргасан зарчмын зөрүүтэй 5 саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

RELATED POSTS

Монголчууд бараа, бүтээгдэхүүнээ Амазонд албан ёсоор борлуулдаг болно

2021-04-21

by urantsetseg urantsetseg

GOOGLE: COVID-19 ERSDEL хөгжүүлэлтэд Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж ажиллах болно

2021-04-21

by urantsetseg urantsetseg

COVID-19 ERSDEL системийг ашиглах заавар

2021-04-19

by urantsetseg urantsetseg

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.