Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардын засгийн газрын 6 -р хурлаас “Шуудан бичиг цахилгаан мэдээний хороо”-г байгуулсаны 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбоотойгоор Монгол Улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын түүхэн хөгжил нь Монгол Улсын эдийн засгийн болон нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмрийг харуулсан зурагт цомгийг гаргах зорилгоор Батлан хамгаалах салбар, Төмөр зам, Цагдаа, хүчний байгууллагуудад нэвтрүүлсэн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийг ч харуулахаар ажиллаж байгаа билээ.
Та бүгдийнхээ түүхийн шаргал хуудсуудаас алт, сувдыг нь түүвэрлэх их ажилд тус болох болов уу хэмээн Монгол Улсын Үндэсний номын санд манай салбарын түүхийг хадгалсан дараах номнууд хадгалагдаж байгааг үүгээр толилуулж байна.


Улаанбаатар хотын доторх телефон хэрэглэгчдийн заавар ба нэгтгэсэн номер /1931 он /

Телефон утсаар харилцагсадын заавар ба номер /1930 он/

Телефон утас зэргүүдийг яаж хэрэглэж байх тухай явдлыг зааварчилсан дүрэм /1917 он /

Поездын хөдөлгөөний заавар /1943 он/

Монгол Ардын хувьсгалт цэргийн телефончин нарын суралцах дэвтэр /1942 он /

Анхаараарай! Улаанбаатараас ярьж байна. / 1976 он /

Үе үеийн холбоочдын тухай түүхэн замнал Монголын харилцаа холбооны түүхэнд холбогдох зарим баримт, гэрэл зураг

Монгол улсын шуудан бичгийн дүрэм / 1914 он /
Түүвэрлэсэн : Харилцаа холбооны түүх судлагч Г.Шаравдэмбэрэл