Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Барилга, хот байгуулалтын яам болон Цахим хөгжлийн үндэсний хороо хамтран уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлж буй “e-Mongolia” цахим платформд хамтран ажиллах, тус яам дахь цахим шилжилтийн талаар мэдээлэл солилцож, цаашид төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангах, мэргэжлийн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцов.

БХБЯ-ны сайд Б.Мөнхбаатар дурдахдаа, Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээний нэгдсэн платформыг бүрэн дэмжиж байгаа илэрхийлээд, илүү олон үйлчилгээг тус платформоор дамжуулан цахим хэлбэртэйгээр иргэдэд чирэгдэлгүй үзүүлэх боломжтойг онцолсон бөгөөд цахим шилжилтийн жишиг яам болохоор ажиллаж байгаа гэдгээ дуулгасан юм.