Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ салбарынхаа гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудыг өчигдөр /2020.09.07/ хүлээн авч, хүндэтгэлээ илэрхийллээ.
Уулзалтаар тэрбээр мэдээлэл, харилцаа холбооны салбарт ажиллаж байсан үе, үеийн ахмадуудын санал сэтгэгдлийг сонсож, цаашид ахмадуудынхаа нийгмийн халамжид анхаарал хандуулах болно гэдгээ илэрхийлсэн юм. Мөн тэрбээр ирэх жил тохиох харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 жилийн ойн баярын үеэр зохион байгуулагдах ажлын талаарх мэдээллийг өгсөн юм.