(+976)11330781
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
      • Харилцаа холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын газар
      • Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын газар
      •  Захиргаа удирдлагын газар
      • Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын газар
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
      • Цахим орчинд хүүхэд хамгаалал
      • Нийгмийн мэдээллийн сүлжээний зохистой хэрэглээ
      • Тоон бичиг үсгийн мэдлэг, чадвар
    • Харилцаа холбооны салбарын 100 жил
    • Нэр томьёо
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Худалдан авах үйл ажиллагааны хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
    • Төсөв санхүүгийн ил тод байдал
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • Мэдээлэл харилцаа холбооны технологийн статистик мэдээллийн олон улсын аргачлал шинэчлэгдлээ

Мэдээлэл харилцаа холбооны технологийн статистик мэдээллийн олон улсын аргачлал шинэчлэгдлээ

Untitled
2020-09-23 08:18 762

Олон Улсын Цахилгаан Холбооны байгууллага (ITU)-ын  Цахилгаан холбооны хөгжлийн товчоо (BDT)-оос 2020 оны 9-р сарын 14-өөс 17-ны өдрүүдэд Цахилгаан холбоо, мэдээлэл холбооны технологийн үзүүлэлтийн шинжээчдийн бүлгийн (EGTI) 11-р уулзалт, Мэдээлэл харилцаа холбооны технологийн /МХХТ/ өрхийн үзүүлэлтийн шинжээчдийн бүлгийн 8-р уулзалтыг цахим системээр зохион байгууллаа.

Уулзалтад гишүүн орнуудын 300 орчим төлөөлөл оролцсон бөгөөд Монгол Улсыг төлөөлөн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын ХХШБЗГ-ын ахлах мэргэжилтэн А.Уранчимэг, ХШҮДАА-ны ахлах мэргэжилтэн Б.Цэцэг нар оролцож, олон улсын туршлага, танилцуулга, мэдээлэл солилцож ажиллалаа.

Цахилгаан холбоо, мэдээлэл холбооны технологийн үзүүлэлтийн шинжээчдийн бүлгийн (EGTI) 11-р уулзалтаар гишүүн орнуудын МХХТ-ийн хөгжлийн индексийн үзүүлэлтүүдийн боломжит, хүртээмжтэй өгөгдөлд тулгуурлан бодитой гаргах саналууд, 5G, МХХТ-ийн үнэ, үйлчилгээний чанар, олон улсын роуминг-той холбогдох үзүүлэлтүүдийг тооцох судалгааны танилцуулга зэрэг асуудлуудыг танилцуулж, хэлэлцүүллээ. Мөн МХХТ-ийн захиргааны өгөгдөл цуглуулах гарын авлага (Handbook for the Collection of administrative data on Telecommunications/ICT, 2020)-ыг танилцуулсан баримт бичгийг танилцуулав.

Handbook for the Collection of administrative data on Telecommunications/ICT, 2020Download

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн өрхийн үзүүлэлтийн шинжээчдийн бүлгийн 8-р уулзалтаар МХХТ-ийн ур чадвар, интернэт хэрэглэгчдийн үзүүлэлтийг оновчтой тооцох арга, туршлага, Филлипин улсын 2020 оны эхний улиралд хийсэн МХХТ-ийн хувь хүн, өрхийн судалгааны талаар болон бусад улсын судалгааны туршлага зэрэг сэдвээр танилцуулга, хэлэлцүүлэг хийв.

Мөн Олон улсын Цахилгаан холбооны байгууллагаас 2020 онд гаргаж байгаа “Хувь хүн болон өрхийн мэдээлэл, харилцаа холбооны хүртээмж, хэрэглээний түвшинг хэмжих аргачлал” (Manual for Measuring ICT Access and Use by Households and Individuals-2020)-ыг танилцуулав.

Manual for Measuring ICT Access and Use by Households and Individuals-2020Download

Тус уулзалтад НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн газраас  улс орнуудын статистикийн байгууллагуудаас гаргасан COVID-19-тэй холбоотой судалгааны үр дүнг танилцууллаа.

EGTI, EGH уулзалтууд нь МТХ-ны статистик, мэдээлэл цуглуулах чиглэлээр ажилладаг ОУЦХБ-ын бүх гишүүд, шинжээчдэд нээлттэй. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

МХХТ-ийн хөгжил, дэвшилд тулгуурлан улс орныг хөгжүүлэхэд мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтэц, түүний хүртээмж, хэрэглээ, хөгжлийн үзүүлэлтийг тодорхойлох, салбарын нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх үр нөлөөг тооцох статистик мэдээ, өгөгдөл цуглуулах, харьцуулсан судалгаа, хяналт-шинжилгээ хийж үнэлж дүгнэх нь чухал ач холбогдолтой юм.  

Олон улсын цахилгаан холбооны байгууллага(ОУЦХБ)-аас олон улсын МХХТ-ийн хөгжлийн индекс (ICT Development Index-IDI) тооцох  үзүүлэлт, тодорхойлт, аргачлал гаргаж хөгжүүлэх, олон улсын МХХТ-ийн хөгжлийн түвшинг гаргах, нийтэд мэдээллэх талаар гишүүн орнуудтайгаа хамтран ажилладаг.

RELATED POSTS

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн нэр томьёоны толь бичиг хэвлэгдэн гарлаа

2021-01-18

by urantsetseg urantsetseg

Интернетийн ачаалал 2019 онтой харьцуулахад 80 орчим хувиар нэмэгдлээ

2021-01-12

by urantsetseg urantsetseg

Нийслэлийн архивын газрын 13 үйлчилгээ E-Mongolia-д орлоо

2021-01-08

by urantsetseg urantsetseg

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.