Мэдээлэл зүйн Олон Улсын 32 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн А.Нямдаваа амжилттай оролцож, алтан медаль хүртжээ. Сингапур улсад 9-р сарын 13-23-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулагдсан тус олимпиадаас Монгол Улсын анхны алтан медалийг авч, өндөр амжилт ийнхүү үзүүллээ.
