(+976)11330781
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Стратегийн зорилго
    • Байгууллагын түүх
    • Бүтэц, зохион байгуулалт
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
    • Нэр томьёо
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Худалдан авах үйл ажиллагааны хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авалт
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн удирдлага
      • Ёс зүйн зөвлөл
      • Хүний нөөцийн судалгаа
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
    • Салбарын хууль, тогтоомж
    • ХХМТГ-ын Бодлогын баримт бичиг
    • Дүрэм, журам
    • ХХМТГ-ын Газрын даргын тушаал
    • Тогтоол шийдвэрийн биелэлт
    • Хууль, хэм хэмжээний актын төсөлд санал авах
  • Блог
  • 100 жил
    • Харилцаа холбооны салбарын 100 жил
    • Эрдэм шинжилгээний хурал
  • Статистик
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • “Тоон гарын үсгийн цахим хэрэглээ, төрийн байгууллага хоорондын албан бичиг солилцоо” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Тоон гарын үсгийн цахим хэрэглээ, төрийн байгууллага хоорондын албан бичиг солилцоо” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

120141876_133280968504140_5948806028287343140_o
2020-09-28 18:49 459

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2020.09.28/  “Тоон гарын үсгийн цахим хэрэглээ, төрийн байгууллага хоорондын албан бичиг солилцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус байнгын хорооноос салбар бүрийн цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлохын тулд нээлттэй хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж байгаа юм.

Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Н.Учрал хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, ”Ердөө 100 хүрэхгүй жилийн өмнө дэлхийн эдийн засгийн голлох байр суурийг газар тариалан, мал аж ахуй эзэлж, үйлдвэржилтийн техник технологиуд анхлан гарч ирж байсан. Энэ бол хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхтэй харьцуулан үзэхэд маш богино хугацаа юм. Гэвч сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд цоо шинэ салбар болох хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан төрөл бүрийн цахимчлал, орон зайн нөлөөлөлд үл хамаарах техник технологийн цоо шинэ нээлтүүд ар араасаа бий болсноор биднээс цоо шинэ сорилт, цоо шинэ хөгжлийн бодлогыг шаардаж байна.  Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Алсын Хараа 2050”  Монгол Улсыг хөгжүүлэх урт хугацааны бодлогыг баталсан бөгөөд тус хөтөлбөрт “Сайн засаглал”-ыг бий болгох зорилгын хүрээнд ухаалаг засаглал, ухаалаг бүтэц, цахим монгол – иргэн төр хувийн хэвшлийн нэгдсэн систем гэсэн сэдвийн дор тодорхой бодлогуудыг нэг бүрчлэн тодорхойлж баталсан. Энэ бол Монгол Улс цаашдын цоо шинэ 30 жилд цахим засаглал буюу ухаалаг төрийн тогтолцоог бий болгож, иргэндээ дарамт учруулдаг биш иргэддээ үйлчлэх үндсэн чиг үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө зорин ажиллаж байгаагийн илрэл юм.

Уг зорилгын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудаа 3 үе шат болгон төлөвлөсөн бөгөөд 2020-2030 оны хооронд Үр дүнтэй цахим засаглалыг, дараагийн 10 жилд Үр нөлөөтэй цахим засаглалыг, сүүлийн 10 жилд үндсэн зорилго болох Иргэн төвтэй цахим засаглалыг бий болгохоор төлөвлөж байна.

Бидний нэн тэргүүний авах ёстой арга хэмжээ бол мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, үр дүнтэй цахим засаглалын бодлогын болон эрх зүйн орчныг бүрдүүлж, төлөвшүүлэх ажил юм” гэв.

Тэрбээр мөн хэлсэн үгэндээ 21 дүгээр зуун бол “ХУРД”-ны зуун. Хурдыг бүтээмж дагадаг. Хурдыг цахим дээр суурилсан ухаалаг, баталгаатай, зөв цогц шийдэлтэй, орчин үеийн технологийн ачаар бий болгож чадна гэдгийг онцоллоо.

Дараа нь Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “E-Mongolia” төслийн үйл ажиллагааны талаар, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл “Төрийн байгууллага хоорондын цахим албан бичиг солилцооны ерөнхий бүдүүвч, тулгамдаж буй асуудал” сэдвээр, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, цахим албан хэрэг хөтлөлт” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Илтгэлүүд болон хэлэлцүүлгийн сэдэвтэй холбогдуулж оролцогчид төрийн цахим албан бичиг солилцоо, тоон гарын үсгийн асуудал гээд өргөн хүрээнд санал бодлоо хуваалцлаа.  Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар оролцож, байр сууриа мөн илэрхийлэв.

RELATED POSTS

Монголчууд бараа, бүтээгдэхүүнээ Амазонд албан ёсоор борлуулдаг болно

2021-04-21

by urantsetseg urantsetseg

GOOGLE: COVID-19 ERSDEL хөгжүүлэлтэд Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж ажиллах болно

2021-04-21

by urantsetseg urantsetseg

COVID-19 ERSDEL системийг ашиглах заавар

2021-04-19

by urantsetseg urantsetseg

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.