(+976)11330781
  • English
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
      • Харилцаа холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын газар
      • Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын газар
      •  Захиргаа удирдлагын газар
      • Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын газар
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
      • Цахим орчинд хүүхэд хамгаалал
      • Нийгмийн мэдээллийн сүлжээний зохистой хэрэглээ
      • Тоон бичиг үсгийн мэдлэг, чадвар
    • Харилцаа холбооны салбарын 100 жил
    • Нэр томьёо
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Худалдан авах үйл ажиллагааны хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
    • Төсөв санхүүгийн ил тод байдал
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • Банкнаас бусад санхүүгийн салбарыг цахимжуулахад хамтран ажиллана

Банкнаас бусад санхүүгийн салбарыг цахимжуулахад хамтран ажиллана

02
2020-10-14 16:24 1345

Санхүүгийн зохицуулах хороо үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д нэгдэхээр боллоо. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хороо Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг өнөөдөр /2020.10.14/ байгуулав. Уг арга хэмжээнд Хорооны дарга Д.Баярсайхан, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Санхүүгийн зохицуулах хороо үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д нэгдэх ажлыг эхлүүлснээр банкнаас бусад санхүүгийн салбар тэр дундаа хөрөнгийн зах зээл, даатгалын салбар, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааг цахимжуулах боломж бүрдэж байна. Ингэснээр Хороо болон зохицуулалттай байгууллагуудын ажил, үйлчилгээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд илүү ойртох, нээлттэй болох, иргэдийн санхүүгийн хүртээмж нэмэгдэх боломж, бололцоо бий болно. Тэр тусмаа техник технологи өндөр хөгжиж байгаа энэ үед санхүүгийн салбарыг шинэ шатанд хүргэх, илүү хялбар, түргэн шуурхай болгох Финтек үйлчилгээнүүдийг бойжуулах зориулалттай Сэндбокс орчныг хөгжүүлэх үйлчилгээ илүү хүртээмжтэй болно. Мөн цахим гарын үсэгт үндэслэн хадгаламжийн гэрээ, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, даатгалын гэрээ гээд санхүүгийн харилцааг зохицуулдаг маш олон гэрээг цахимаар хийх боломж бүрдэх юм.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хамтран хэрэгжүүлэх, үйл ажиллагааг уялдуулах, банкнаас бусад санхүүгийн салбарыг цахимжуулах нь энэхүү санамж бичгийн гол зорилго юм. Тодруулбал, банкнаас бусад санхүүгийн байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд гаргадаг лавлагаа, тодорхойлолтууд болон бусад холбогдох үйлчилгээг  төрийн үйлчилгээний цахим машин (ТҮЦ машин), төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аас авах, зохицуулалтын байгууллагуудын төлбөр тооцоо бүхий үйлчилгээг уг системээр үзүүлэх цаашилбал хадгаламжийн гэрээ, зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон бусад холбогдолтой гэрээнүүдийг цахим гарын үсэгт суурилж гүйцэтгэх, үнэт цаасны зах зээл, арилжааг цахимжуулах, хөрөнгийн зах зээлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх давуу талтай юм.

RELATED POSTS

БНХАУ-ын Бейхангийн их сургуулийн доктор, магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

2021-01-20

by urantsetseg urantsetseg

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн нэр томьёоны толь бичиг хэвлэгдэн гарлаа

2021-01-18

by urantsetseg urantsetseg

Интернетийн ачаалал 2019 онтой харьцуулахад 80 орчим хувиар нэмэгдлээ

2021-01-12

by urantsetseg urantsetseg

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.