(+976)11330781
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Стратегийн зорилго
    • Байгууллагын түүх
    • Бүтэц, зохион байгуулалт
      • Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар
      • Цахим хөгжлийн газар
      • Төрийн захиргаа, удирдлагын газар
      • Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс
      • Мэдээллийн аюулгүй байдлын хэлтэс
      • Сансрын холбооны хэлтэс
      • Шуудан, радио, телевизийн хэлтэс
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
    • Нэр томьёо
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Худалдан авах үйл ажиллагааны хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
    • Төсөв санхүүгийн ил тод байдал
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
    • Салбарын хууль, тогтоомж
    • ХХМТГ-ын Бодлогын баримт бичиг
    • Дүрэм, журам
    • ХХМТГ-ын Газрын даргын тушаал
    • Тогтоол шийдвэрийн биелэлт
    • Хууль, хэм хэмжээний актын төсөлд санал авах
  • Блог
  • 100 жил
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • “Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай НҮБ-ын конвенц”-ыг таниулах цахим семинар болно

“Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай НҮБ-ын конвенц”-ыг таниулах цахим семинар болно

UNESCAP-UNCITRAL-Webinar-Nov.17 (1)
2020-11-02 11:42 813

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисс болон Олон улсын худалдааны эрх зүйн комисстой хамтран “Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай НҮБ-ын конвенц”-ын зохицуулалт, хэрэглээг таниулан тайлбарлаж, цахим харилцаатай холбоотой дотоодын хууль тогтоомжид нөлөөлөх үйлчлэлийн талаар хэлэлцэх зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр цахим семинар зохион байгуулах гэж байна.

Дэлхий нийтэд гадаад худалдааны цар хүрээ, улам өргөжин тэлэхийн зэрэгцээ гадаад худалдааг зохицуулах дүрэм, журмыг хялбарчлах, шат дамжлагыг цөөрүүлэх, бичиг баримтын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн солилцоог түргэн шуурхай болгох шаардлага улам бүр нэмэгдэж байна.

Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд хил дамнасан худалдааг хөнгөвчлөх, бизнесийн цахим харилцааг дэмжихэд чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход ихээхэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд “Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай НҮБ-ын конвенц”-ыг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, 2020 оны 5 дугаар сард соёрхон батлуулжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2005 оны 60/21 дүгээр тогтоолоор баталсан “Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай НҮБ-ын конвенц”-оор хил дамнасан цахим худалдааны бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй этгээдүүд хоорондын харилцаанд цахим болон цаасан суурьтай мэдээллийн эрх зүйн ижил тэнцүү чадамжтай байдлыг хангах, цахим хэлбэрээр үйлдсэн гэсэн үндэслэлээр аливаа харилцааны хууль зүйн хүчинтэй байдлыг үгүйсгэхгүй байх, цахим харилцааны баримт бичгийг илгээх, хүлээн авах цаг хугацаа, оршин байгаа газрыг тодорхойлох зэрэг чухал зарчмуудыг тогтоосон байна.

Цахим семинарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНЭХҮҮ холбоосоор эсхүл тус газрын Гадаад хамтын ажиллагааны албаны foreignrelation@cita.gov.mn цахим хаягт хандан хийх боломжтой.  

Та цахим семинарт оролцох хүсэлтэй бол ЭНД дарж бүртгүүлнэ үү.

RELATED POSTS

Утасгүй интернэт сүлжээ үүсгэх хиймэл дагуулын холболтын төхөөрөмжийг ОБЕГ-т хүлээлгэн өглөө

2021-03-01

by urantsetseg urantsetseg

E-Mongolia систем 700,000 гаруй хэрэглэгчтэй боллоо

2021-02-24

by urantsetseg urantsetseg

Европын Галилейн системийн талаар танилцуулах арга хэмжээ болно

2021-02-23

by urantsetseg urantsetseg

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.