(+976)11330781
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
      • Харилцаа холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын газар
      • Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын газар
      •  Захиргаа удирдлагын газар
      • Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын газар
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
      • Цахим орчинд хүүхэд хамгаалал
      • Нийгмийн мэдээллийн сүлжээний зохистой хэрэглээ
      • Тоон бичиг үсгийн мэдлэг, чадвар
    • Харилцаа холбооны салбарын 100 жил
    • Нэр томьёо
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
    • Төсөв санхүүгийн ил тод байдал
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • iToim сайт 2020 оны онцлох үйл явдлаар E-Mongolia нэрлэжээ

iToim сайт 2020 оны онцлох үйл явдлаар E-Mongolia нэрлэжээ

image
2020-12-30 10:58 95

www.itoim.mn сайт 2020 оны онцлох таван үйл явдлын нэгээр Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г нэрлэжээ. Тус нийтлэлийг хүргэж байна.

“E-Mongolia” ба төрийн үйлчилгээ танай гэрт очдог болсон

Монгол Улсад  төрийн нэг үйлчилгээг авахад дунджаар 2.5 цаг зарцуулдаг гэх судалгаа байдаг. Үүнд замын түгжрэл, дараалалд зогсох хугацаа багтаж буй.

Эстони улс цахим шилжилтийг 20 жилийн турш хийж, сайжруулсны үндсэн дээр төрийн бүх үйлчилгээг нэг платформд багтааж чадсан түүхтэй. Тэгвэл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” платформыг ердөө нэгхэн жилийн дотор хөгжүүлж, 2020 оны аравдугаар сарын 1-нд албан ёсоор олон нийтэд танилцуулсан. Ингэснээр иргэд www.e-mongolia.mn болон “e-Mongolia’ гар утасны аппликейшны тусламжтай төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран, оочер, стресс, хүнд сурталгүйгээр гэрээсээ, гар утсаараа авах боломжтой болсон. Ирэх онд төрийн 50 байгууллагын 592 үйлчилгээг “E-Mongolia” платформд нэгтгэх бөгөөд цаашид хиймэл оюунд суурилсан “Чимэгэ” системийг нэвтрүүлэн дуу хоолойгоор төрийн үйлчилгээг хүргэх юм.

Технологи хөгжихийн хэрээр гар утаснаасаа төрийн бүх үйлчилгээг авахаас илүү хурдан, үр дүнтэй шийдлийг шаардах болжээ. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээ таныг хайж очдог байх хэрэгцээ үүссэн.

Харин тун удахгүй “E-Mongolia” платформ таны гадаад паспортын хугацаа дуусах гэж байгааг сануулж, “Нэгхэн үйлдлээр” шинэ паспортоо захиалж, гэртээ хүргүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Хэрэв та Солонгосын визэнд материал бүрдүүлж байгаа бол, цагдаагийн тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт авах бол, орлогын нотолгоо зэргийг танд бүрдүүлж авахыг санал болгож, цахимаар авах боломжийг олгох юм. Хамгийн энгийн жишээгээр залуус цэргийн үзлэгээр орохдоо шаардлагтай бичиг баримтуудаа хавтсанд хийж, биедээ авч явах шаардлагагүй болох ирээдүй ойртсоор. Энэ бол шинэхэн, цогц цахим шилжилт юм. Мөн үүрэн холбооны үндэсний оператор компаниуд төрийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлж, “e-Mongolia”-д хандахад дата унахгүй байх зохицуулалт хийсэн.

Технологийн ийм шийдэл нь төрийн хүнд суртал, хэт данхар бүтэц, орон тооны давхцал, авлигалыг хумих боломжийг олгож буй. Харин энэ бүхнийг бодит болгох ажлыг хэрэгжүүлж буй шинэ үеийн манлайлал Б.Болор-Эрдэнэ болон “E-Mongolia” төслийн хамт олныг манай редакцын зүгээс 2020 оны онцлох тавын нэгээр нэрлэж байна. “E-Mongolia” платформыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийн Оксфордын их сургуультай хамтран хийсэн “Цахим эрин дэх Монгол Улс” судалгааг үндэслэн хэрэгжүүлсэн юм.

Дэлгэрэнгүй нийтлэлийг ЭНД дарж уншаарай

RELATED POSTS

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн нэр томьёоны толь бичиг хэвлэгдэн гарлаа

2021-01-18

by urantsetseg urantsetseg

Интернетийн ачаалал 2019 онтой харьцуулахад 80 орчим хувиар нэмэгдлээ

2021-01-12

by urantsetseg urantsetseg

Нийслэлийн архивын газрын 13 үйлчилгээ E-Mongolia-д орлоо

2021-01-08

by urantsetseg urantsetseg

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.