(+976)11330781
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Стратегийн зорилго
    • Байгууллагын түүх
    • Бүтэц, зохион байгуулалт
      • Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар
      • Цахим хөгжлийн газар
      • Төрийн захиргаа, удирдлагын газар
      • Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс
      • Мэдээллийн аюулгүй байдлын хэлтэс
      • Сансрын холбооны хэлтэс
      • Шуудан, радио, телевизийн хэлтэс
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
    • Нэр томьёо
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Худалдан авах үйл ажиллагааны хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
    • Төсөв санхүүгийн ил тод байдал
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
    • Салбарын хууль, тогтоомж
    • ХХМТГ-ын Бодлогын баримт бичиг
    • Дүрэм, журам
    • ХХМТГ-ын Газрын даргын тушаал
    • Тогтоол шийдвэрийн биелэлт
    • Хууль, хэм хэмжээний актын төсөлд санал авах
  • Блог
  • 100 жил
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Харилцаа холбооны салбарын 100 жил
  • Монголын радиогийн хөгжил /Цуврал №2/

Монголын радиогийн хөгжил /Цуврал №2/

радио6
2021-01-25 10:46 328

Улаанбаатар хотын  радио узелийн хүчин чадлыг 1940 онд 1200 Вт  болгон нэмэгдүүлж,  Холбооны  хэрэгсэл засварлах анхны газрыг байгуулсан байна. 1943-1947 онуудад Радио нэвтрүүлэх  станцыг нөөцтэй болгох асуудал дайны  жилүүдэд яригдаж, нөөц нэвтрүүлэх станцыг Улаанбаатар хотын Ногоон нуурын зүүн талд 1 кВт –ын чадалтай богино долгионы нэвтрүүлэх станц  модон матчтай антентайгаар байгуулж,  радио холбооны зориулалтаар ашиглаж, радио нэвтрүүлгийн нөөц станцтай байхаар төлөвлөжээ. Мөн Сүхбаатар, Баян- Өлгий, Хужирт, Төв аймаг, Баянхонгор аймаг, Хөвсгөлийн аймгийн Хатгал тосгонд тус, тус радио узелиуд шинээр байгуулагдсан байна.

МАХН-ын 11-р  их  хурлаас 1947 онд анхдугаар таван жилийн төлөвлөгөөг баталсан бөгөөд тус  төлөвлөгөөт зорилтуудын дагуу Улаанбаатар хотыг бүх аймгийн төвүүдтэй шууд харилцаа тогтоох зорилгоор аймгийн төвүүдэд харилцааны радио станцууд байгуулах, 280  сумыг  “Родина” хүлээн авагчтай болгох, томоохон сум, суурин газруудад  радио зангилаа байгуулж, радио  цэгийн тоог нэмэгдүүлэх ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж тухайн 5 жилдээ хийж дуусгажээ.

Монголын богино долгионы радио нэвтрүүлгийг Европын зарим орон, тухайлбал  Швед, Англид сонссон тухай захидал мэдээ ирдэг болж, 1947 онд Америкийн Атлантик-сити, 1948  онд  Мексикийн Мехико хотноо болсон радио давтамжийн Олон улсын бага хуралд Монголын радиогийн төлөөлөгчөөр Холбооны сайд З.Аюурзана, мэргэжилтэн н.Дамдинсүрэн, н.Норовсамбуу нар оролцов.

Анхны радио нэвтрүүлэх станцын  хүчин  чадал /10кВт/ багадаж, сонсголын  чанарт нөлөөлөх болсонтой холбогдуулан тус станцын хүчин чадлыг 15 кВт  хүртэл нэмэгдүүлэх ажлыг хийж  хэрэгжүүлснийг Холбооны сайдын 1953 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 40-р  тушаалаар байгуулагдсан комисс хүлээн авч байжээ. Мөн онд  Монгол Улсад Харилцаа холбоо үүсч хөгжсөний ойг 1953  оны 7 дугаар сарын 14-ний өдөр тэмдэглэн  өнгөрүүлэх баярын хуралд тэмдэглэхдээ “… Манай улсын радиожуулалт их хөгжиж, бүх сумдууд радиожуулагдаж, одоо бүх багийн 50  хувь, ардын үйлдвэрлэлийн нэгдлийн 40 хувь, өвс  хадах  станцын морин станцын 60 гаруй хувь радиожуулагдаад байна. Радио узелийн хүчин чадал 1947 оныхоос 4,8 дахин  өсч, радио цэгийн тоо сүүлийн 5 жилд 49 хувь, радио хүлээн авагчийн тоо 11 дахин өслөө …” гэж  тэмдэглэсэн байна.

Намын  Төв Хорооны Улс Төрийн Товчооны шийдвэрээр баг тус бүрийг радиожуулах ажлын хүрээнд 1954 онд  500 ширхэг, 1955 онд  800  ширхэг  “Эх  орон” радиогиор хангаж  байжээ. 1954 оноос Холбооны техникум  төгсгөгчдийг радиожуулах  техникч,  “Эх  орон-52” хүлээн  авагчийн  ашиглалтыг  хариуцагчаар  орон нутагт томилон  ажиллуулдаг  болжээ. 1955 онд Холбооны Яамны бүтцэд радио холбоо ба радиожуулалтын хэлтсийг анх байгуулсан байна.

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

RELATED POSTS

Холбооны 3 дахь сайд Л.Дамдинжав

2021-02-22

by urantsetseg urantsetseg

Телевиз, радиогийн аналоги системийг тоон технологид шилжүүлэв

2021-02-21

by urantsetseg urantsetseg

Харилцаа холбооны салбарын 100 жил: Хиймэл дагуулын СИ зурвасаас Кюү зурваст шилжив

2021-02-19

by urantsetseg urantsetseg

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.