Цахим орчин гэдэг нь биднийг дэлхий нийттэй холбох, мэдээлэл хайх эх сурвалж хийгээд хөгжүүлэх хөшүүрэг юм. Бид дэлхийн өнцөг булан бүрээс орон зай цаг хугацаанаас үл хамааран төрөл бүрийн мэдээллийг төвөггүйхэн олж, авч байна.
Монгол Улсын нийт иргэдийн 90 гаруй хувь нь буюу 2,656,000 хүн цахим орчинд гар утас болон бусад хэрэгсэлээр дамжин ордог гэсэн тоон судалгаа гарчээ. Харин 2000 өсвөр насны хүүхдүүдийн дунд судалгаа явуулахад тэдний 92 хувь нь цахим орчинд идэвхтэй байдаг хэмээн хариулсан юм.
Иймээс эрдэмтэн судлаачид эцэг эхчүүдэд хандан
- 0-2 насны хүүхдэд цахим орчин хориглох
- 2-5 насны хүүхдэд өдөрт 1-ээс бага цаг хэрэглүүлэх
- 5-18 насы хүүхдэд өдөрт 2-оос бага цаг хэрэглүүлэхийг зохимжтой хэмээн зөвлөдөг байна.
Харин та хэдэн цагийг цахим орчинд өнгөрүүлж байна вэ? Цахим орчны зохистой хэрэглээ гэж чухам юу вэ? Та болон таны гэр бүлийнхний цахим орчин дахь хэрэглээ эрсдэлгүй, аюулгүй байгаа эсэхэд итгэлтэй байна уу?