Мэдээллийн технологийн эрин үед монголчуудын интернет хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Олон улсад бизнесийн статистик мэдээллээр тэргүүлэгч www.statista.com -оос гаргасан 2018 оны судалгаанд Монгол Улсын интернетийн хэрэглэгчийн 73% нь зөөврийн болон суурин компьютероос, 25% нь гар утаснаас, 1% нь таблет ашиглан интернетэд холбогдож байгаа гэж дурджээ. Харин 2020 оны 4 дүгээр сарын шинэчлэгдсэн мэдээллээр гар утаснаас интернетэд холбогдож байгаа хэрэглэгчийн тоо 40.2% болж огцом өссөн байна. Иймээс Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас иргэдэд зориулж дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

  • Оройн 22.00 цагаас хойш интернет төхөөрөмжөө /Wi-Fi/ унтрааж хэвшээрэй.
  • Насанд хүрсэн хүний интернет хэрэглээ 2 цагаас илүүгүй байдгийг санаарай.
  • Бага насны хүүхэд буюу 0-2 насны хүүхдийг гар утас, компьютер, таблет зэргээс хол байлгаарай.
  • Мөн бүрэнхий орчинд гар утас, компьютер ашиглах нь эрүүл мэндэд сөрөг үр дагавартай гэдгийг санаарай.