Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Харбины Технологийн Дээд Сургуульд 2021 оноос элсэн орох Докторын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.
Хөтөлбөрийн тухай:
Харбины Технологийн Дээд Сургууль нь 1920 онд байгуулагдсан бөгөөд судалгаанд чиглэсэн, нээлттэй, шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн үндэсний тэргүүлэх сургуулиудын нэг юм. БНХАУ-ын Засгийн газрын санаачлагаар тодорхойлсон Топ-9 сургуулийн нэг бөгөөд Инженерчлэлийн сургуулиудын жагсаалтаар улсдаа 2-т, дэлхийд 4-т ордог сургууль юм.
Суралцах чиглэл:
Schools | Disciplines | Research Fields | |
Astronautics |
0811 Control Science and Engineering | 1 | Navigation, Guidance and Control |
2 | Control Theory and Control Engineering | ||
3 | Detection Technology and Automatic Equipment | ||
4 | Robots and Intelligent Systems | ||
5 | Systems Engineering and Simulation | ||
0825 Aeronautical and Astronautical Science and Technology | 1 | Aircraft System Design | |
2 | Flight Dynamics and Control | ||
3 | Aircraft Intelligent Autonomous Navigation, Guidance and Control | ||
4 | Deep Space Flight and Landing Return | ||
5 | Integrated Design and Simulation of Aircraft | ||
6 | Dynamics and Control of Complex Spacecraft | ||
7 | Space Environmental Effects of Spacecraft and its Countermeasures | ||
8 | Structure and Protection of Aerospace Vehicles | ||
Mechatronics Engineering | 0825 Aeronautical and Astronautical Science and Technology | 1 | Space Structure and Control |
2 | Aerospace High Precision Manufacturing Technology | ||
3 | Space Robot Technology | ||
4 | Space of Special Processing Technology | ||
5 | Aircraft Digital Manufacturing Technology | ||
6 | Aircraft Ground Simulation and Testing Technology | ||
0802 Mechanical Engineering | 1 | Precision and Ultra-Precision Processing Technology | |
2 | Micro-Nano Manufacturing Techniques | ||
3 | Special Processing and Special Material Processing Technology | ||
4 | Modern Design Theory and Method | ||
5 | Digital Design and Manufacturing Technology | ||
6 | Mechanical and Electrical System Control and Automation | ||
7 | Modern Sensor and Testing Technology | ||
8 | Fluid Flow Control and Automation | ||
9 | Robot Technology and System | ||
10 | Special Transmission Intelligent Design and Control | ||
11 | Tribology Basic Theory and Application Technology | ||
12 | Engineering Structure Design and Analysis | ||
13 | Vibration and Noise Control | ||
14 | Biomechanical Engineering | ||
15 | Production System Automation Technology | ||
16 | Manufacturing System Engineering Management | ||
17 | Vehicle Dynamics and Control | ||
18 | Vehicles Advanced Manufacturing Technology | ||
19 | Modern Design Theory and Method Of Vehicle | ||
20 | Vehicle Electronics and Control |
Хугацаа: Докторын хөтөлбөр 4 жил
Тэтгэлэгийн хамрах хүрээ:
- Сургалтын төлбөр;
- Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);
- Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу докторын хөтөлбөр 3500 юань/сар);
- Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жил
Тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн байх;
- 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх
- Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх;
- Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
- Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг байгалийн ухаан, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр магистр доошгүй зэрэгтэй төгссөн байх;
- Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх;
- Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх.
Бүрдүүлэх материал:
- Өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвлэнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна. )
Scholarship type: B
University code: 10213
- Магистрын дипломын болон дүнгийн хуудсын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх;
- Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт;
- Суралцах (судалгааны) төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 800-аас доошгүй үгтэй зохиомж); Судалгааны ажлын төлөвлөгөөний загвар /ТАТАЖ АВАХ/
- Гадаад хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ (HSK 4 болон түүнээс дээш эсвэл IELTS 5.5 болон түүнээс дээш)
- Гадаад паспортын хуулбар /дор хаяж 1 жилийн хугацаанд хүчинтэй байх/
- Цагдаагийн газрын тодорхойлолт
- Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар /ТАТАЖ АВАХ/
- http://homepage.hit.edu.cn/home-index хаягаар орж Харбины Технологийн Дээд Сургуулийн удирдагч багштайгаа холбогдон тодорхойлсон захиа авах; Захиадлын маягт /ТАТАЖ АВАХ/
- Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс үзнэ үү.
Шалгаруулалт:
Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалт ХХМТГазар зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Харбины Технологийн Дээд сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр
ХХМТГ-ын Гадаад хамтын ажиллагааны алба, 202 тоот
Холбоо барих хаяг:
Утас: 11-329236, 99283868 /мэргэжилтэн П.Ариунтуул/
Цахим шуудан: foreignrelation@cita.gov.mn
ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР