(+976)11330781
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Стратегийн зорилго
    • Байгууллагын түүх
    • Бүтэц, зохион байгуулалт
      • Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар
      • Цахим хөгжлийн газар
      • Төрийн захиргаа, удирдлагын газар
      • Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс
      • Мэдээллийн аюулгүй байдлын хэлтэс
      • Сансрын холбооны хэлтэс
      • Шуудан, радио, телевизийн хэлтэс
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
    • Нэр томьёо
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Худалдан авах үйл ажиллагааны хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
    • Төсөв санхүүгийн ил тод байдал
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
    • Салбарын хууль, тогтоомж
    • ХХМТГ-ын Бодлогын баримт бичиг
    • Дүрэм, журам
    • ХХМТГ-ын Газрын даргын тушаал
    • Тогтоол шийдвэрийн биелэлт
    • Хууль, хэм хэмжээний актын төсөлд санал авах
  • Блог
  • 100 жил
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Харилцаа холбооны салбарын 100 жил
  • Үндэсний радио өргөн нэвтрүүлгийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн нь /Цуврал №6/

Үндэсний радио өргөн нэвтрүүлгийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн нь /Цуврал №6/

радио35
2021-01-28 08:51 296

1960 онд ашиглалтанд орсон урт долгионы ДСВ-150 кВт-ын станц нь тасралтгүй 20 жил ажиллаж, техникийн үзүүлэлтүүд шинэ стандартын шаардлагад нийцэхгүй болж найдвартай ажиллагааны түвшин багасч, сонсголын чанар буурсан байлаа. Энэ үед ЗХУ-ын буцалтгүй тусламжаар тус улсын Холбооны яамны барилга монтажын мэргэжилтэнүүд БНМАУ-ыг тунхагласны 60 жилийн ойн босгон дээр буюу 1984 оны 11 дүгээр сарын 15 өдөр Хонхор дахь Радио нэвтрүүлэх төв станцын 3-р өргөтгөлийг ашиглалтанд оруулав. Энэхүү өргөтгөлөөр урт, дунд долгионы ДСВ-1000 кВт –ын “Тайфун” станц, 305 метр өндөр АРРТ маркийн урд долгионы антен-фидерийн систем, 156 метр өндөртэй 8 цамхаг бүхий СВ 4х4 маркийн дунд  долгионы антен-фидерийн систем бүхий иж бүрэн барилга байгууламж бүхий нийтдээ 8070,0 мянган рубль буюу тэр үеийн ханшаар 8970,0 мянган ам.долларын өртөгтэй дэд бүтэц бүхий цогцолборыг барьж байгуулсан юм.

1984 онд ашиглалтанд орсон Радио нэвтрүүлэх төв станцын 3-р өргөтгөлийн барилга.

“Тайфун” станц нь тус бүрдээ хоёр блокоос бүрдэх 500 кВт-ын хүчин чадалтай урт ба дунд долгионы нэвтрүүлэгч бөгөөд өдөр бүрийн 09.00-15.00 цагуудад нийлбэр хүчин чадлаараа/1000 кВт/ урт долгионы 164 кГц /1829 метрийн долгион/давтамж дээр 800-1000 км радиус нутаг дэвсгэрт МР-ийн 1-р программыг, 17.00-22.00 цагт дунд долгионы 990 кГц –ын давтамж дээр “Монголын дуу хоолой” радио станцын нэвтүүлгийг 120 градусын Азимуттай антеннаар зүүн, зүүн өмнөд Азийн улс орнууд руу тус, тус дамжуулан нэвтрүүлж байв. 1991 он хүртэл буюу үнэ ханш нэг дахин унасан жилээс эхлэн улсын төсвийн санхүүжилттэй холбоотойгоор 1000 кВт-ын хүчин чадлаар ажиллуулахгүй, 500 кВт -аар ажиллах болсон бөгөөд орон нутаг дахь ДСВ-150 кВт-ын станцууд ч мөн хагас чадлаар буюу 75 кВт-аар ажиллах болсон юм.

1984 онд ашиглалтанд орсон ДСВ-1000 кВт хүчин чадалтай станц

“Тайфун” ДСВ-1000 кВт нэвтрүүлэгч нь:

  • Хүчин чадал: нэг блокоор 500кВт, хоёр буюу нийлмэл блокоор 1000 кВт
  • Ажиллах боломжтой давтамжийн зурвас: Урт  долгионд  150-275 кГц, Дунд  долгионд  252-1605 кГц, АРРТ маркийн 305 метр өндөр цамхаг бүхий урт долгионы 180метр өндөртэй 8 цамхагаас бүрдэх СВ4х4 дунд долгионы антен-фидерийн байгууламжтай, 4000 кВа чадалтай ТМ-4000/35 маркын хоёр хүчний трансформатор бүхий 35000 вольтын шинэ дэд станцтай
  • Суурилагдсан хүчин чадал буюу нэг цагт зарцуулах эрчим хүч нь: 750 Квт/цаг

Тайфун станцын антенн фидерийн байгууламж нь урт ба дунд долгионы гэсэн хоёр хэсгээс бүрдэхээс гадна мөн аль нэг нэвтрүүлэгчээ эквивалент антеннд ачаалах боломжтойгоор хийгдсэн нь эфирт ажилаагүй нэвтрүүлэгчийг эквивалент антеннд холбож засвар үйлчилгээ, хэмжилт тохируулга хийх, техникийн боломжийг бүрдүүлсэн байлаа.

Тайфун станцын техникийн өгөгдөлүүд


305 метр өндөртэй урт долгионы антен


Тус бүр нь 156 метр өндөртэй 8 цамхагаас бүрдэх дунд долгионы антен-фидерийн систем


“Тайфун” нэвтрүүлэгчийн ДВ ба СВ антены коммутатор


“Тайфун” ДСВ-1000 кВт хүчин чадлаар ажиллах үеийн урт долгионы тархалтын хүрээний зураглал.


“Тайфун” СВ-500 кВт хүчин чадлаар ажиллах үеийн дунд долгионы тархалтын хүрээний зураглал.

1985 онд Дорнод аймгийн РӨНС-ын хоёрдахь өргөтгөлөөр дунд долгионы 1000 кВт хүчин чадалтай “Прибой” станц ашиглалтанд орж, Монгол Улсаас зүүн өмнөд Азийн нутаг дэвсгэр рүү дунд долгионоор радио нэвтрүүлэг дамжуулах болсон юм. Энэ станцыг тухайн үедээ ЗХУ-ын тусгай нэвтрүүлэгт ихэвчлэн ашиглалдаг байв.

Дорнод аймагт 1985 онд ашиглалтанд орсон СВ-1000 кВт хүчин чадалтай станц


“Прибой” станцын техникийн өгөгдлүүд


Монголын Үндэсний радиогийн тархалтын хүрээний зураглал /1965-2014он/

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

 

RELATED POSTS

Холбооны 3 дахь сайд Л.Дамдинжав

2021-02-22

by urantsetseg urantsetseg

Телевиз, радиогийн аналоги системийг тоон технологид шилжүүлэв

2021-02-21

by urantsetseg urantsetseg

Харилцаа холбооны салбарын 100 жил: Хиймэл дагуулын СИ зурвасаас Кюү зурваст шилжив

2021-02-19

by urantsetseg urantsetseg

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.