УОК-ын өнөөдрийн хуралдаанаар хоёрдугаар сарын 23-аас Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулан, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээж байна. Ингэхдээ эрүүл мэндийн байгууллагаас гаргасан халдвар хамгааллын дэгдэлмийг сахих шаардлагатай гэдгийг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан зөвлөлөө.
Аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээж буйтай холбогдуулан иргэд, аж ахуй нэгжүүд Covid-19-той холбоотой цаг үеийн мэдээ, мэдээлэл, статистик, тоо баримт, шинжилгээ авах цэг, үйл ажиллагаа нь нээгдэх болон эс нээгдэх аж ахуй нэгж байгууллагын жагсаалтыг Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аас авах боломжтой боллоо.
Цаашид Covid-19-тэй холбоотой албан ёсны мэдээ, мэдээлэл E-Mongolia дээр байрших болно гэдгийг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдэгдлээ.
Үүний зэрэгцээ Монгол Улсын Засгийн газар болон УОК вакцинжуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ ажлын хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Вакцины бүртгэлийн лавлагааг Монгол болон Англи хэлээр E-Mongolia-аас авах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Иргэн та бүхэн www.e-mongolia.mn сайт руу нэвтрэх Covid-19 гэсэн цэсээс өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ аваарай.