Австрийн Байнгын төлөөлөгчийн газраас Сансрын асуудал эрхэлсэн НҮБ-ын албатай хамтран Европын Галилейн системийн талаар танилцуулж, оролцогчдын асуултад хариулах арга хэмжээг 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр цахимаар зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээ нь байршил тогтоох хиймэл дагуулын Галилей систем, түүний үйлчилгээг танилцуулах зорилготой. Арга хэмжээнд оролцох бүртгэлийг 2 дугаар сарын 24-ний өдрийг дуустал zayabayar@cita.gov.mn хаягаар хүлээн авах юм байна.