(+976)11330781
  • English
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Стратегийн зорилго
    • Байгууллагын түүх
    • Бүтэц, зохион байгуулалт
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
    • Нэр томьёо
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Худалдан авах үйл ажиллагааны хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авалт
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн удирдлага
      • Ёс зүйн зөвлөл
      • Хүний нөөцийн судалгаа
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
    • Салбарын хууль, тогтоомж
    • ХХМТГ-ын Бодлогын баримт бичиг
    • Дүрэм, журам
    • ХХМТГ-ын Газрын даргын тушаал
    • Тогтоол шийдвэрийн биелэлт
    • Хууль, хэм хэмжээний актын төсөлд санал авах
  • Блог
  • 100 жил
    • Харилцаа холбооны салбарын 100 жил
    • Эрдэм шинжилгээний хурал
  • Статистик
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • Үүрэн холбоо үүсч хөгжсөний 25 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

Үүрэн холбоо үүсч хөгжсөний 25 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

viber_image_2021-03-20_14-50-33
2021-03-20 15:39 173

Монгол Улсад үүрэн холбоог нэвтрүүлэх бодлогын хүрээнд 1995 онд Монгол Улсын Засгийн Газраас хөдөлгөөнт холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тендер зарласнаар үүрэн холбооны үйлчилгээ нэвтрэх боломж бүрдэж байв. Уг тендерт Мобиком компани шалгарч, Монголын Ньюком, Японы Сумитомо КДД компанийн хөрөнгө оруулалтаар анхны үүрэн холбооны компани байгуулагдаж байсан түүхтэй.

Хөдөлгөөнт холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гол нөхцөлөөр 6 сарын дотор Улаанбаатар хотод үүрэн холбооны GSM тоон сүлжээ байгуулах, 2 жилийн дараа Дархан, Эрдэнэтэд үүрэн холбооны сүлжээ оруулах явдал байжээ.

Мобиком компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 1996 оны 3 дугаар сарын 18-ны өдөр GSM технологид суурилсан үүрэн холбооны үйлчилгээг Улаанбаатар хотод нээж, олон нийтэд үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна.

Мобикомын анхны сүлжээ нь  Төв шуудангийн гонхот цамхаг, Физик техникийн хүрээлэн, Гурилын үйлдвэр, Нисэхийн толгой зэрэг газарт байрлуулсан 6 бааз станцтай байжээ. Үйлчилгээ эхэлсэн эхний жилүүдэд гар утас, ярианы өртөг өндөр байсан ч 2000 хэрэглэгчтэй болох анхны бизнес төлөвлөгөө нь эхний жилдээ биелж, үүрэн холбооны үйлчилгээний эрэлт их байсан нь цаашид үнэ тариф буурах үндэс болжээ. 1997 онд тусгай зөвшөөрлийн нөхцөл ёсоор Дархан, Эрдэнэт хотуудад сүлжээгээ байгуулсан байна.

1998 оноос урьдчилсан төлбөрт үйлчилгээг нэвтрүүлсэн нь гар утасны эрэлтэд ихээхэн нөлөө үзүүлсэн гэж үздэг. Энэхүү үйлчилгээ хэрэглээнд нэвтэрснээр 1999 онд SMS үйлчилгээ, утасгүй суурин холбооны WLL үйлчилгээ, Глобал роамунг үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлжээ. Энэ нь  2G буюу хоёр дахь үеийн үүрэн сүлжээгээр дамжуулан дуудлага хийх, текст бичвэр, зурагт мессэж илгээх үйлчилгээ бөгөөд 2009 онд гар утсаараа өндөр хурдны интернэтэд холбогдох боломжтой сүлжээ буюу 3 дахь үе (3G), 2016 онд 4 дэх үеийн сүлжээг (4G) тухай бүрд нь Мобиком компани шинэчлэн нэвтрүүлж ирсэн байна.

Ийнхүү үүрэн холбооны анхны оператор компани болох Мобиком компани нь эдүгээ корпораци болтлоо тэлэн хөгжиж, харилцаа холбооны салбарын түүчээ компанийн нэг болохын зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлуудыг нийгэмд хэрэгжүүлж байдаг билээ.

Ингээд Монгол Улсад үүрэн холбоо үүссэний 25 жилийн ойн баярын мэндийг тус компанийн удирдлага, хамт олон,  хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ  хүргэж байна.

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

RELATED POSTS

Монголчууд бараа, бүтээгдэхүүнээ Амазонд албан ёсоор борлуулдаг болно

2021-04-21

by urantsetseg urantsetseg

GOOGLE: COVID-19 ERSDEL хөгжүүлэлтэд Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж ажиллах болно

2021-04-21

by urantsetseg urantsetseg

COVID-19 ERSDEL системийг ашиглах заавар

2021-04-19

by urantsetseg urantsetseg

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.