(+976)11330781
  • English
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Стратегийн зорилго
    • Байгууллагын түүх
    • Бүтэц, зохион байгуулалт
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
    • Нэр томьёо
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Худалдан авах үйл ажиллагааны хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авалт
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн удирдлага
      • Ёс зүйн зөвлөл
      • Хүний нөөцийн судалгаа
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
    • Салбарын хууль, тогтоомж
    • ХХМТГ-ын Бодлогын баримт бичиг
    • Дүрэм, журам
    • ХХМТГ-ын Газрын даргын тушаал
    • Тогтоол шийдвэрийн биелэлт
    • Хууль, хэм хэмжээний актын төсөлд санал авах
  • Блог
  • 100 жил
    • Харилцаа холбооны салбарын 100 жил
    • Эрдэм шинжилгээний хурал
  • Статистик
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • АБГББХ: Дэлхийн шуудан холбооны дүрмийн нэмэлт протоколыг соёрхон батлахыг дэмжив

АБГББХ: Дэлхийн шуудан холбооны дүрмийн нэмэлт протоколыг соёрхон батлахыг дэмжив

89e0ccb6-f0b3-4fbe-8577-49df8b42caab
2021-03-24 09:03 183

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулсан юм.

Дэлхийн шуудан холбоо нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тааламжтай нөхцөл бий болгох үүднээс шуудангийн салбарын үйл ажиллагааг зохион байгуулах, боловсронгуй болгож хөгжүүлэх, түүнчлэн шуудангийн салбарт техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий НҮБ-ын төрөлжсөн агентлаг юм. Өнөөгийн байдлаар тус холбоонд 192 улс гишүүнээр нэгдсэн бөгөөд холбооны төв нь Щвейцарийн Холбооны Улсын Берн хот, Ази-Номхон далайн бүс нутгийн салбар нь Тайландын Вант Улсын Бангкок хотод байрладаг. Тус холбооны эрх барих дээд байгууллага нь Бүрэн эрхт төлөөлөгчдийн Их хурал бөгөөд дөрвөн жилд нэг удаа хуралдаж, холбооны дүрэмд оруулах шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн баталж, уг өөрчлөлтүүдийг гишүүн орнууд дотооддоо хууль болгож батламжилдаг байна.

Манай улс 1963 онд тус холбооны бүрэн эрхт гишүүнээр элсэж, 1964 онд Австри Улсын Вена хотноо болсон Их хурлаар хэлэлцэн баталсан Дэлхийн шуудан холбооны дүрмийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсныг 1968 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар соёрхон баталжээ. Улмаар  2002 онд тус холбооны дүрмийн 3, 4, 5, 6 дугаар, 2006 онд 7 дүгээр, 2011 онд 8 дугаар, 2019 онд 9 дүгээр нэмэлт протоколыг Монгол Улсын хуулиар тус тус соёрхон баталсан аж.

Харин 2018 оны есдүгээр сард Дэлхийн шуудан холбооны Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит бус гуравдугаар Их хурал Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсын нийслэл Аддис Абаба хотноо хуралдаж, тус холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг баталжээ.

Энэхүү нэмэлт протокол батлагдсанаар шуудангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, шуудангийн сүлжээгээр дамжуулах илгээмжийг чөлөөтэй солилцох баталгааг бүрдүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж буйг сайд илтгэлдээ тодотголоо.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Алтанхуяг, Х.Баделхан нар Дэлхийн шуудан холбооны дүрмийн уг нэмэлт протоколыг соёрхон батлахыг дэмжиж буйгаа илэрхийлээд хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколоор шуудангийн салбарын хурдацтай өөрчлөлтөд зохицсон шийдвэрийг тухай бүрт нь цаг алдалгүй гаргаж байх шаардлагын үүднээс тус холбооны гишүүн орнуудын шийдвэр гаргах үйл ажиллагааг хариуцсан Захиргааны зөвлөл, байнгын шинжтэй үйл ажиллагааг хариуцсан Шуудангийн ашиглалтын зөвлөлийг байгуулж, гишүүн орнууд тухайн хурал, зөвлөгөөнд ажиглагч илгээх боломжтой болж байгаа. Үүний үр дүнд манай улсын шуудан холбооны байгууллагууд Дэлхийн шуудан холбооны байгууллагатай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, аюулгүй ажиллагааны стандартыг авч хэрэгжүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах боломж бүрдэнэ гэсэн хариултыг ажлын хэсгээс өгөв.

Одоогийн байдлаар манай улсад 70 орчим аж ахуйн нэгж шуудангийн үйлчилгээ эрхэлж байгаагаас 44 нь байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 2020 оны нийт орлого 1,334 тэрбум төгрөг байсаны 1.6 хувийг Шуудангийн үйлчилгээний орлого эзэлж байна. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

RELATED POSTS

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын статистик мэдээлэл нэг цонхонд нэгтгэгдлээ

2021-04-13

by urantsetseg urantsetseg

“Ковид-19” вакцины гэрчилгээ олгох үйлчилгээ хэвийн ажиллаж байна

2021-04-06

by urantsetseg urantsetseg

“Интермед эмнэлэгт COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүсийн мэдээлэл энэ долоо хоногт E-Mongolia-д орно”

2021-04-05

by urantsetseg urantsetseg

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.