(+976)11330781
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Стратегийн зорилго
    • Байгууллагын түүх
    • Бүтэц, зохион байгуулалт
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
    • Нэр томьёо
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Худалдан авах үйл ажиллагааны хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авалт
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн удирдлага
      • Ёс зүйн зөвлөл
      • Хүний нөөцийн судалгаа
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
    • Салбарын хууль, тогтоомж
    • ХХМТГ-ын Бодлогын баримт бичиг
    • Дүрэм, журам
    • ХХМТГ-ын Газрын даргын тушаал
    • Тогтоол шийдвэрийн биелэлт
    • Хууль, хэм хэмжээний актын төсөлд санал авах
  • Блог
  • 100 жил
    • Харилцаа холбооны салбарын 100 жил
    • Эрдэм шинжилгээний хурал
  • Статистик
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • “ICT-EXPО-2014”-ийн талаар мэдээлэл хийлээ

“ICT-EXPО-2014”-ийн талаар мэдээлэл хийлээ

d5a9265cd093792dc43ef848d7ce8f8c-DSC_0969
2015-04-30 06:30 91 0

 Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийг таниулдаг “ICT-EXPО-2014” үзэсгэлэн уламжлал болгон 8 дахь жилдээ “Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ ”уриан дор энэ сарын 22-26-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдах гэж буйтай холбогдуулан тус салбарын удирдлагууд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, ХХЗХ-ныдарга Б.Балгансүрэн, Скайтел компаний захирал Д.Болор, ДДЭШТВ компанийн захирал Д.Ганболд нар оролцлоо.

 Үзэсгэлэнд тус салбарт үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй байгууллагууд оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас гадна Цахим засгийг хөгжүүлэх зорилтын хүрээнд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан төрөөс иргэдэд хүрч буй бүх төрлийн үйлчилгээ болон салбарын стратегийн 7 зорилтын хүрээнд хийгдэж буй ажлуудаа танилцуулах юм байна. Мөн тус салбарын сүүлийн үеийн хөгжлийн хандлага, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон, шинэ технологийг олон нийтэд танилцуулах бөгөөд арга хэмжээ Монгол Улсад Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жилийн ой, Скайтел компанийн 15 жилийн ойн хүрээнд болж буй юм.

 Тус үзэсгэлэнгийн үеэр уламжлал ёсоор шилдэг технологи, шилдэг үйлчилгээ, шилдэг санаачлага, тэргүүний хөрөнгө оруулагч, шилдэг шийдэл, шилдэг бүтээгдэхүүн, хэрэглэгчийн таашаалд нийцсэн үйлчилгээг олон нийтийн санал асуулгаар,  үзэсгэлэнгийн шилдэг оролцогч, санаачлагатай оролцогч, өвөрмөц оролцогчыг зохион байгуулах хорооны саналаар тодруулах юм.

  Мөн ойн арга хэмжээний хүрээнд “Хиймэл дагуул-бидний гараар ”сэдэвт “КАНСАТ” сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээх үндэсний хоёрдугаар уралдаан, “Радио Монгол” Эрдэм шинжилгээний бага хурал, Ази номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллага (APT)-тай хамтран Ази номхон далайн бүсийн орнуудын “Кибер аюулгүй байдлын 5 дугаар форум”-ыг энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд уг арга хэмжээнд дэлхийн 21 орны төлөөлөгчид оролцоно. 

 

 

 

RELATED POSTS

Монголчууд бараа, бүтээгдэхүүнээ Амазонд албан ёсоор борлуулдаг болно

2021-04-21

by urantsetseg urantsetseg

GOOGLE: COVID-19 ERSDEL хөгжүүлэлтэд Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж ажиллах болно

2021-04-21

by urantsetseg urantsetseg

COVID-19 ERSDEL системийг ашиглах заавар

2021-04-19

by urantsetseg urantsetseg


Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.