(+976)11330781
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
      • Харилцаа холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын газар
      • Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын газар
      •  Захиргаа удирдлагын газар
      • Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын газар
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
      • Цахим орчинд хүүхэд хамгаалал
      • Нийгмийн мэдээллийн сүлжээний зохистой хэрэглээ
      • Тоон бичиг үсгийн мэдлэг, чадвар
    • 100 жил
    • Нэр томъёо
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
    • Төсөв санхүүгийн ил тод байдал
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • “КАНСАТ” үндэсний хоёрдугаар тэмцээний шилдгүүд тодорлоо

“КАНСАТ” үндэсний хоёрдугаар тэмцээний шилдгүүд тодорлоо

10be0f0bfc8d64baf93d144d8043742a-DSC_1728
2015-04-30 06:35 104 0

 “КАНСАТ” үндэсний хоёрдугаар тэмцээний шилдгүүд тодорлоо

Олон улсад Кансат (CanSat, can-лааз, sat-хиймэл дагуул гэсэн утгатай өөрөөр хэлбэл лаазанд багтах хэмжээний сонирхогчийн хиймэл дагуул юм) хэмээх диаметр нь 66 мм, өндөр нь 115 мм бүхий ундааны лаазанд багтахуйц 350 гм орчим жинтэй,өртөг багатай хиймэл дагуулын энэхүү төрлийг их дээд, сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд сургалт болон эрдэм шинжилгээний туршилтын зорилгоор өргөнөөр зохион бүтээж, хөөргөн ашиглаж байна.  
Кансат нь сансрын уудамд ашиглагдах олон төрлийн зориулалт бүхий хиймэл дагуулын системүүдийн технологийн бүтцийг ерөнхийд нь агуулсан байдаг тул сансрын технологийн чиглэлээр сургалт судалгаа хийдэг их, дээд сургуулиудын хүрээнд оюутан сурагчид ихээр судалж, сургалтын бааз, материал болгон ашигладагаараа ихээхэн ач холбогдолтой.
Манай Улсын хувьд анх удаагаа МУИС-ийн Физик, электроникийн сургууль, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн хамтарсан баг 2012 оны 07 сард Испани Улсад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд амжилттай оролцож алт, хүрэл медалиудыг авч байсан билээ. 
МонголУлсын Засгийн газраас “Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд сансарын технологийг хөгжүүлэх, нутагшуулах чиглэлээр анхаарал тавин ажиллаж байна. 2013онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор “Хиймэл дагуул-Бидний тэмүүлэл” уриатайгаар “КАНСАТ” үндэсний уралдааныг Монголд анх удаа зохион байгуулсан бөгөөд шалгарсан баг Япон улсад зохиогдсон олон улсын тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон юм.
Энэ онд “Хиймэл дагуул-Бидний гараар”уриатайгаар “КАНСАТ” үндэсний хоёрдугаар уралдааныг зохион байгуулж байна. 
Энэхүү уралдааны үндсэн зорилго нь Монголын  инженерүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус болон олон нийтийн байгууллагуудыг сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэн нутагшуулах, үндэсний хиймэл дагуул хөөргөх, эзэмших, ашиглах ажилд татан оролцуулах, улмаар олон улсын түвшинд нийцсэн үндэсний сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээж ашиглах, сансрын инженерчлэл болон сансар судлалын боловсролыг хөгжүүлэх, сансрын инженерчлэлийн мэргэжилтэнг дотооддоо бэлтгэх бааз суурийг бэхжүүлэх юм.
Үндэсний хоёрдугаар тэмцээндгурван их, дээд сургуулийн 6 баг оролцсон бөгөөд МУИС-ийн ФЭС-ийн 1 баг, МУИС-ийн  Хэрэглэгээний сургуулийн 1 баг, МУИС-ийн МТС-ийн 1 баг, ШУТИС-ийн ХМТС-ийн 1 баг, ШУТИС-ийн КтМС-ийн 1 баг, Батлан хамгаалах их сургуулийн 1 баг нийт 6 багийн 30 оюутан, 6 багш бүхий бүрэлхүүнтэй багууд өрсөлдсөн юм.
Нийт оролцогч багуудыг “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ТӨК,  “Монголын Цахилгаан Холбоо” ХК, Мобиком корпораци, Исатком компани, Тридум эсекюрити компани болон Монкабель компани зэрэг мэдээлэл холбооны тэргүүлэгч компаниуд ивээн тэтгэн оролцлоо. Мөн уг тэмцээний талаарх цуврал нэвтрүүлгийг МонголHD телевиз зургаадугаар сард олон нийтэд толилуулна. 
 “КАНСАТ”-ийг хөөргөх үзүүлбэр тоглолтонд сургалтанд хамрагдсан багууд өөрсдийн бүтээсэн бүтээлийнхээ давуу талуудыг бусаддаа харуулж, өөрсдийн хийсэн сонирхогчийн хиймэл дагуулыг хөөргөж олон нийтэд сонирхуулсан юм.
Уг КАНСАТ хөөргөх үзүүлбэр тоглолт болон шалгаруулалт 2014 оны 5 дугаар сарын 24-ны өдөр Улаанбаатар хотын Яармагийн Морин тойруулгын талбайд болсон ба шилдэг багуудаа тодруулж эхний 3 байрт мөнгөн шагнал,цом гардууллаа.
 

Шалгарсан байр

Сургууль нэр

Ивээн тэтгэгч

Багын нэр

оноо

1-р байрт

МУИС-ийн ФЭС

Айсатком ХХК

“Link Square”

77.3

2-р байрт

ШУТИС-ийн КТМС

Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК

“Космос”

73.65

3-р байрт

МУИС-ийн ХШУИС

Мовиком корпораци

“Stratosphere”

67.55

4-р байрт

МУИС-ийн МТС

Тридум эсекюрити компани

“Орбит”

54

5-р байрт

ШУТИС-ийн МХТС

Цахилгаан холбоо ХК

“SICT-TELECOM”

49

6-р байрт

Батлан хамгаалах их сургууль болон

МУИС-ийн МТС

Монкабель ХХК

“Тэнгэрийн харуул”

44

 

 

 

 

 

 

RELATED POSTS

Интернетийн ачаалал 2019 онтой харьцуулахад 80 орчим хувиар нэмэгдлээ

2021-01-12

by urantsetseg urantsetseg

Нийслэлийн архивын газрын 13 үйлчилгээ E-Mongolia-д орлоо

2021-01-08

by urantsetseg urantsetseg

Татварын буцаан олголт авах хүсэлтэй иргэд E-Mongolia-с бичиг баримтаа бүрдүүлээрэй

2021-01-05

by urantsetseg urantsetseg


Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.