(+976)11330781
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
      • Харилцаа холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын газар
      • Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын газар
      •  Захиргаа удирдлагын газар
      • Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын газар
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
      • Цахим орчинд хүүхэд хамгаалал
      • Нийгмийн мэдээллийн сүлжээний зохистой хэрэглээ
      • Тоон бичиг үсгийн мэдлэг, чадвар
    • 100 жил
    • Нэр томъёо
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
    • Төсөв санхүүгийн ил тод байдал
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Фото мэдээ
  • Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны 9 дэх Удаагийн удирдлагуудын уулзалтаар шинэ Ерөнхийлөгчөө сонгов

Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны 9 дэх Удаагийн удирдлагуудын уулзалтаар шинэ Ерөнхийлөгчөө сонгов

7f6bb33184562f369a452413cd0de09a-1 copy
2015-04-30 06:50 81 0

 Монгол Улсын Мэдээллийн технологийн үндэсний паркнь 2002 оноос эхлэн Монгол улсад анхны мэдээллийн технологийн инкубаторыг ажиллуулах, инновацийг бүтээх гарааны компани удыг дэмжих, хөгжүүлэх, хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын шалгалтыг зохион байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд одоогийн байгаа туршлага мэдлэг, нөөц дээр тулгуурлан шинжлэх ухаан технологийн парк болохоор зорин ажиллаж байгаа билээ.

Монгол Улсын Мэдээллийн технологийн үндэсний парк нь 2012 онд Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны гишүүн байгууллага болсон бөгөөд ингэснээр Монгол улсаа төлөөлөн бусад гишүүн байгууллагуудтай харилцан туршлага солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шилдэг паркуудын хөгжлийн загварыг нэвтрүүлэх, Олон улсын арга хэмжээнд оролцох, зохион байгуулах,  үйл ажиллагаагаа танилцуулах таатай боломж нээгдсэн юм.

            Тус холбоо нь жил бүр гишүүн байгууллагын удирдлагуудын уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн удирдлагуудын 9 дэх уулзалт 6-р сарын 19-21-ний өдрүүдэд Монгол Улсад анх удааамжилттай зохион байгуулагдсанаас гадна Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны 27 дахь захирлуудын удирдах зөвлөлийн хурлаар холбооны шинэ  ерөнхийлөгчийг нөхөн сонгох үйл ажиллагаа болсоноороо онцлогтой байлаа.

6-р сарын 19 буюу үйл ажиллагааны эхний өдөр Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны гишүүд, төлөөлөгчид Монголын мэдээллийн технологийн тэргүүлэгч компани болох IT zone ХХК болон Электрон машин, механизмын  тэргүүлэгч компани болох Экобус ХХК-аар  зочлон тэдгээрийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн захирлуудын удирдах зөвлөл хуралдан, шинээр холбооны Ерөнхийлөгчөө нөхөн сонгов. 6-р сарын 20-нд буюу хоёр дахь өдөр үйл ажиллагааны нээлт, Удирдлагуудын уулзалт, Бизнес уулзалт зэрэг үндсэн арга хэмжээнүүд боллоо.

Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны удирдлагуудын 9 дэх уулзалтыг МТШХХТГ-ын дарга Ц.Жадамбаа нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд БШУЯ-ны шинжлэх ухааны бодлого зохицуулалтын газрын дарга ноён Ж.Даваасамбуу ирж баяр хүргэж, үг хэлэв.Мөн Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны 9 дэх уулзалтаар шинээр нөхөн сонгогдсон холбооны Ерөнхийлөгч Японы Канагава Шинжлэх ухааны паркын Ерөнхийлөгч ноён Хироши Учида үг хэллээ.

Удирдлагуудын уулзалтаар  БНСУ, Тайвань, Япон зэрэг орноос шилдэг паркуудын туршлагаасаа хуваалцан илтгэл тавьсан бол Монголоос Эдийн Засгийн Хөгжийн Яамны инноваци олон нийт, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга ноён С.Бэхбат “Монголын үндэсний инновацийн тогтолцоо ба түүнд шинжлэх ухаан технологийн паркын эзлэх байр” сэдвээр, МТҮП-ын зөвлөх, удирдах зөвлөлийн гишүүн доктор Ц.Түвшинтөр “Монгол Улсын Мэдээллийн технологийн паркын стратегийн хөгжил” сэдвээр, Шинжлэх ухаан технологийн сангийн орлогоч захирал хатагтай Л.Энхтунгалаг “Монгол Улсын шинжлэх ухаан технологийн парк байгуулах бодлого” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.  Мөн холбооны гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг бататган бэхжүүлж, ASPA-ийн гишүүн байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар харилцан зөвшилцсөн төдийгүй Монгол улсад шинжлэх ухааны парк байгуулахад тулгарч буй бэрхшээл,  хэрхэн шийдвэрлэх тал дээр зөвлөгөөавч, туршлага солилцов.

Бизнес уулзалтаар БНСУ-аас Электрон техник, машин механизм болон мэдээлэл холбоо технологийн салбарын тэргүүлэгч 7 компани, Монгол Улсаас 20 орчим Мэдээллийн технологийн компани оролцон харилцан туршлага солилцон, ололт амжилтаасаа хуваалцаж, цаашид хамтран ажиллах талаараа ярилцав.

Удирдлагуудын 9 дэх уулзалтанд Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, Тайвань, Япон, БНСУ, Вьетнам зэрэг орны шинжлэн ухаан технологийн 7 паркын удирдлага, БНСУ-ын Электрон техник, машин механизм болон мэдээлэл холбоо технологийн салбарын 7 компаний тэргүүлэгчид нийт 30 гаруй зочид төлөөлөгчид оролцсон бол Монгол Улсаас төрийн болон төрийн бус байгууллага, Их дээд сургууль, Мэдээллийн технологийн салбарын 70 гаруй зочид, төлөөлөгч хамрагдлаа.

Монгол Улсын Мэдээллийн технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны удирдлагуудын 9 дэх уулзалтыг хамтран зохион байгуулж, дэмжлэг үзүүлсэн БШУЯ, ЭЗХЯ, ШУТСан, ХАҮТ, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК,ШУТИС, Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, МТ-ийн салбарын тэргүүлэгч компани болох IT zone ХХК, Саммит ХХК, Интерактив ХХК, Интерактив Би Ай ХХК, Экобус ХХК нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

 

RELATED POSTS

“Cансрын холбооны бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

2020-07-28

Монгол Улсын гишүүнчлэл бүхий “Олон улсын сансрын холбооны Интерспутник байгууллага”-аас гишүүн орнуудын харилцаа холбоо, сансрын холбооны үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл...

by admin

Мэндчилгээ

2020-07-24

Монгол Улсад 1921 онд орчин цагийн харилцаа холбооны салбарын эхлэл тавигдаж,  үүсч хөгжсөн 99 жилийн түүхэнд холыг уулзуулж, хоёрыг учруулдаг...

by admin

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 99 жилийн ойг баярын мэндийг хүргэе.

2020-07-20

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 110 дугаар тогтоолоор энэхүү баярыг жил бүрийн 7 дугаар сарын сүүлийн Ням гарагт тэмдэглэж...

by admin


Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.