(+976)11330781
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Стратегийн зорилго
    • Байгууллагын түүх
    • Бүтэц, зохион байгуулалт
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
    • Нэр томьёо
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Худалдан авах үйл ажиллагааны хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авалт
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн удирдлага
      • Ёс зүйн зөвлөл
      • Хүний нөөцийн судалгаа
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
    • Салбарын хууль, тогтоомж
    • ХХМТГ-ын Бодлогын баримт бичиг
    • Дүрэм, журам
    • ХХМТГ-ын Газрын даргын тушаал
    • Тогтоол шийдвэрийн биелэлт
    • Хууль, хэм хэмжээний актын төсөлд санал авах
  • Блог
  • 100 жил
    • Харилцаа холбооны салбарын 100 жил
    • Эрдэм шинжилгээний хурал
  • Статистик
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Фото мэдээ
  • Харилцаа холбооны салбарын 10 жилийн товчоон

Харилцаа холбооны салбарын 10 жилийн товчоон

8c342a41e3ed04ea1acc459ef23fcad8-10380558_737045276365824_222714462141377377_o
2015-04-30 07:11 365 0

   Харилцаа холбооны салбарын 10 жилийн товчоон

 
2004-2008 он. 
 
Засгийн газрын 2004 оны 207 тоот тогтоол, Ерөнхий сайдын 95 тоот захирамжаар Мэдээллийн технологи, харилцаа холбооны газар байгуулагдав. 
 
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ГАЗРЫН ДАРГА Ч.САЙХАНБИЛЭГ

 

• Засгийн газрын 2005 оны 216 дугаар тогтоолоор “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр батлуулан хэрэгжүүлэв.
 • “Монгол Улсад телевизийн нэвтрүүлгийг тоон системээр дамжуулах, хөдөөгийн холбоонд CDMA-450 технологи нэвтрүүлэх”, “Хөдөлгөөнт холбооны 3 дахь үеийн систем, GSM систем нэвтрүүлэхэд баримтлах чиглэл”-үүд, “Монгол Улсад утасгүй суурин холбооны /WLL/ технологи нэвтрүүлэхэд баримтлах чиглэл” -ийг батлав.
 • Засгийн газрын 2006 оны “Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт батлах тухай” 19 тоот тогтоолын хүрээнд “Орон нутгийг мэдээлэлжүүлэх” төслийг хэрэгжүүлэв. 
 • “Ази, номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага /APSCO/-ын конвенцийг соёрхон батлах тухай” хуулийг УИХ-аар батлуулав.
 • Дэлхийн банкны 10 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулах” төслийг хэрэгжүүлж эхлэв. 
 • Засгийн газрын 2006 оны “Холбооны сүлжээний төрийн өмчит компани байгуулах тухай” 186 дугаар тогтоолоор тус газрын харъяанд Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн төв болон Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК байгуулав.
 • Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Хүүхэд бүрт зөөврийн компьютер” төслийг дэмжиж, АНУ-ын “Хүүхэд бүрт нэг зөөврийн компьютер” байгууллагатай хамтран ажиллах гэрээг байгуулав.
 • Олон улсын интернэтийн урсгалын хурд, багтаамжийг 2004 онтой харьцуулахад 33 дахин /78 Мб/сек-2,5 Гбит/сек/, интернэтийн урсгалын бөөний үнийг 15 дахин /2300 ам.дол-150 ам.дол/ бууруулав.
 • “Мэдээлэл, харилцаа холбооны салбар – EXPO-2006, 2007, 2008” үзэсгэлэнг амжилттай зохион байгуулав.
 • “Нэг төгрөгийн интернэт аян”, “Компьютерийн үзэсгэлэн худалдаа” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулав.
 • УИХ, Засгийн газар, төрийн байгууллагуудын төлөөлөгчдийг оролцуулсан “Цахим засаглал” хэлэлцүүлэг семинарыг зохион байгуулав.
 • Ази, Номхон далайн орнуудын Мэдээлэл, харилцаа холбооны стандартчиллын олон улсын бага хурлыг зохион байгуулав.
 
2009-2010 он
 
Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор тус газрын нэр, бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинээр баталж, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрыг байгуулав. 
 
МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ДАРГА Ж.САНСАР

 

• Засгийн газрын 2009 оны 151 дүгээр тогтоолоор Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн үйл ажиллагаа тус газрын чиг үүрэгт хамаарах болов.
 • БНСУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьсан “Үндэсний дата төв”-ийг 2009 оны 08 дугаар сард ашиглалтанд оруулав.
 • Монгол Улсад “Интернет протоколд суурилсан телевизийн үйлчилгээ нэвтрүүлэхэд баримтлах чиглэл”, “Хөдөлгөөнт телевизийн үйлчилгээ нэвтрүүлэхэд баримтлах чиглэл” баримт бичгүүдийг батлуулав. 
 • Засгийн газрын 2010 оны 144 дүгээр тогтоолоор “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”, 275 дугаар тогтоолоор “Монгол Улсын радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн системийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг тус тус батлуулав. 
 • Үүрэн телефон холбооны хэрэглэгчдийн тоо 2009 оны жилийн эцэст 2,1 сая хүрч, 3G технологи, үйлчилгээ Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод нэвтрүүлэв.
 • Монгол Улсын харилцаа холбооны сүлжээ хоорондын дотоодын харилцан холболтод хот хоорондын болон хот доторх үнэ тарифийг 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ялгаваргүй ижил тарифтай болгов. 
 • “Радио Телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системийн технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр” –ийг батлуулав.
 • “Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны үндсэн сүлжээ, Бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцооны цаашдын хандлага” сэдэвт мэдээллийн технологийн удирдах ажилтны анхдугаар уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулав.
 • БНСУ-ын Харилцаа холбооны хороотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
 • “Мэдээлэл, харилцаа холбооны салбар – EXPO-2010” үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа. 
 
2011-2012 он 
 
МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ДАРГА Ж.БАТ-ЭРДЭНЭ

 

• Монгол Улсын Их Хурлаар “Цахим гарын үсгийн тухай” хуулийг батлуулав.
 • Засгийн Газрын 2012 оны 101 дүгээр тогтоолоор “Цахим засаг үндэсний хөтөлбөр”-ийг батлуулав.
 • Засгийн газрын 2011 оны 126 дугаар тогтоолоор “Өрх бүрт шуудан” хөтөлбөрийг батлуулав.
 • Засгийн газрын 2011 оны 145 дугаар тогтоолоор “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ” хөтөлбөрийг батлуулав.
 • Ерөнхий сайдын 2012 оны 81 дүгээр захирамжаар тус газрын бүтцэд Сансрын технологийн хэлтэс шинээр байгуулав.
 • “Мэдээлэл холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төслийн хүрээнд 240 гаруй сумдад SDH болон DWDM системд суурилсан өгөгдлийн сүлжээ байгуулах Тусгайлсан зээлийн хэлэлцээрийг Засгийн газраар батлуулав. 
 • “Төрийн байгууллагуудыг вэб хуудастай, ажилтан бүрийг цахим шуудангийн хаягтай болгох хөтөлбөр”-ийн хүрээнд вэб ба Имэйл төслийн тоног төхөөрөмжийг Үндэсний дата төвд хүлээлгэн өгөв. 
 • Монгол Улсын шуудангийн зип кодыг шинэчлэн боловсруулж, лавлах ном болгон хэвлүүлэв. 
 • “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулав. Зөвлөгөөнд дотоод, гадаадын 800 гаруй төлөөлөгчид оролцлоо. 
 
2012 ОНООС
 
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 06 тоот тогтоолоор Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар байгуулагдлаа. 
 
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ГАЗРЫН ДАРГА Ц.ЖАДАМБАА

 

• Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 137 дугаар тогтоолоор “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийг батлууллаа. 
 • “Сансрын үндэсний зөвлөл”-ийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 16 дугаар захирамжаар байгуулав. 
 • Орон нутагт интернэтийн үнийг гурав дахин хямдруулж, хурдыг нь хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргууллаа. 
 • Шуудангаар үйлчлэгч болон шуудан тээвэрлэгч байгууллагуудын үйл 
ажиллагааг уялдуулан зохицуулах журмыг, мөн шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигчийн давуу эрхийн бүс тогтоон 2013 оны 24 тоот Ерөнхий сайдын захирамжаар батлуулав. 
 • “Сэтгэгдлийн зохистой хэрэглээг бий болгох тухай” журмыг Засгийн газрын 2013 оны 01 тоот тогтоолоор батлуулав. 
 • Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний урт хугацааны зээлийн төлбөрийн зарим хэсгийг чөлөөлөх, төлбөрийн хугацааг сунгах тухай Засгийн газрын 2012 оны 159 тоот тогтоолоор батлуулав. 
 • "Эрх зүйн шинэчлэл-2014" нээлттэй өдөрлөгийг зохион байгуулав. Өдөрлөгт бүх яам, агентлаг, төрийн болон төрийн бус нийт 160 гаруй байгууллагын 900 орчим төлөөлөгчид оролцлоо.
 • Төрийн үйлчилгээг шуурхай хүргүүлэх зорилгоор “ТҮЦ МАШИН” -ыг 108 цэгт байрлуулав. ТҮЦ машин ашиглалтанд орсноор нийт 485,5 мянган иргэн үйлчлүүлээд байна. Нийт хэмнэлт 4,8 тэрбум төгрөг, нэг иргэний жилийн хугацааны хэмнэлт 1 цаг 40 байна. 
 • Ухаалаг шуудангийн хайрцаг”-ийг шуудангийн үйлчилгээнд нэвтрүүлж, УБ хотод 18 цэг, Дархан, Эрдэнэт хотуудад тус тус байршуулав. 
 • Монголын анхны Силикон хаус "Монгол толгой"-ын нээлтийг хийж, Эмбеддэд систем хөгжүүлэлтийн лаборатори, Компьютерийн вишн лабораторийг анх удаа байгуулав. 
 • Монгол Улсын 220 сум сууринд суурилагдсан тоон телевизийн дахин дамжуулах станцыг албан ёсоор байнгын ашиглалтад оруулж, 2014 оны 07 дугаар сарын 31-нд Баян-Өлгий, Дорнод аймгуудтай шууд холбогдон телевизийн өргөн нэвтрүүлэг тоон системээр хөдөө орон нутагт цацагдаж эхэлснийг олон нийтэд мэдээллээ. 
 • “Газар хөдлөлийн гамшгийг амжиж анхааруулах систем байгуулах” төслийн хүрээнд Улаанбаатар хот дахь зарим дүүргүүдэд дуут дохиоллын цамхагийг ашиглалтад оруулж, орон нутагт байрлуулах 12 сенсор сайтын ажлыг эхлүүлэв.
 • “Мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав. 
 • Мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр Сингапур улсын Харилцаа холбооны хөгжлийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
 • МТШХХГ болон Зэвсэгт хүчний жанжин штабтай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
 • Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Кореа телеком корпорацитай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. 
 • “Шинэчлэлийн 7 зорилт” сэдэвт нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт бүх яам, агентлаг, төрийн болон төрийн бус нийт 150 гаруй байгууллагын 900 орчим төлөөлөгчид оролцлоо.
 • “Мэдээлэл, харилцаа холбооны салбар-EXPO-2013, 2014” үзэсгэлэнг амжилттай зохион байгуулав. 
 • “КАНСАТ” сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээж, хөөргөх Улсын уралдааныг 2013, 2014 онуудад амжилттай зохион байгуулав.
 • Монголд анх удаа “Монголын телевизүүдийн чуулган”-ыг “Дэлхийн телевизүүдийн хөгжлийн чиг хандлага” сэдвийн дор зохион байгуулав.
 • Ази номхон далайн бүсийн орнуудын “Кибер аюулгүй байдлын 5 дугаар форум”-ыг зохион байгуулав. 
 • “Мэдээллийн технологи бидний амьдралд” төслийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Хан -Уул дүүргийн 67-р цэцэрлэгийг иж бүрэн тоон камераар тоноглов. Нийтийн түлхүүрийн дэд бүтэц төслийн гүйцэтгэлийн хүрээнд Гэрчилгээжүүлэх Суурь Байгууллагын анхны түлхүүр үүсгэх төслийг бүрэн дуусгаж, Үндэсний дата төв УТҮГ-т хүлээлгэн өгөв.

RELATED POSTS

“Cансрын холбооны бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

2020-07-28

Монгол Улсын гишүүнчлэл бүхий “Олон улсын сансрын холбооны Интерспутник байгууллага”-аас гишүүн орнуудын харилцаа холбоо, сансрын холбооны үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл...

by admin

Мэндчилгээ

2020-07-24

Монгол Улсад 1921 онд орчин цагийн харилцаа холбооны салбарын эхлэл тавигдаж,  үүсч хөгжсөн 99 жилийн түүхэнд холыг уулзуулж, хоёрыг учруулдаг...

by admin

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 99 жилийн ойг баярын мэндийг хүргэе.

2020-07-20

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 110 дугаар тогтоолоор энэхүү баярыг жил бүрийн 7 дугаар сарын сүүлийн Ням гарагт тэмдэглэж...

by admin


Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.