Программ хангамж үйлдвэрлэлийн хоёрдугаар чуулган үргэлжилж байна
“Монголын программ хангамж үйлдвэрлэлийн салбарын хоёрдугаар чуулган” Мэдээллийн технологийн үндэсний паркт өнөөдөр эхэллээ. Чуулганыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нээж хэлсэн үгэндээ, “Бид II чуулганаар программ хангамж үйлдвэрлэлийн салбарыг дэмжих бодлогын хүрээнд салбарын хөрөнгө оруулалт ба санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрүүд бий болгох асуудлыг хэлэлцэж, бодитой шийдлүүд олохыг зорин ажиллах болно. Бид нэгэн зорилгын дор нэгдэж Монгол ухаанаар бүтсэн, Дэлхийд танигдсан Монгол брэндийг бий болгохын төлөө хамтран ажиллах цаг болсон хэмээн үзэж байна. Үүний үр дүнд Үндэсний Программ хангамж үйлдвэрлэгчид Дэлхийн зах зээлд өрсөлдөж, оюуны баялаг бүтээгч энэ салбар Монгол улсын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг болгон хөгжүүлэх боломж бидэнд байна” хэмээн онцоллоо. Чуулган салбар хуралдаануудаар үргэлжилж байна.