(+976)11330781
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Стратегийн зорилго
    • Байгууллагын түүх
    • Бүтэц, зохион байгуулалт
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
    • Нэр томьёо
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Худалдан авах үйл ажиллагааны хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авалт
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн удирдлага
      • Ёс зүйн зөвлөл
      • Хүний нөөцийн судалгаа
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
    • Салбарын хууль, тогтоомж
    • ХХМТГ-ын Бодлогын баримт бичиг
    • Дүрэм, журам
    • ХХМТГ-ын Газрын даргын тушаал
    • Тогтоол шийдвэрийн биелэлт
    • Хууль, хэм хэмжээний актын төсөлд санал авах
  • Блог
  • 100 жил
    • Харилцаа холбооны салбарын 100 жил
    • Эрдэм шинжилгээний хурал
  • Статистик
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • “Тоон технологийн шилжилт, өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалт” сэдэвт семинар боллоо.

“Тоон технологийн шилжилт, өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалт” сэдэвт семинар боллоо.

eb37cc9deabec8262022c4fb04f6d8bc-10385553_844830088920675_4293963960535319018_n
2015-04-30 07:38 157 0

“Тоон технологийн шилжилт, өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалт” сэдэвт семинар боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол улсын аналог телевизийн дахин дамжуулах станцуудыг 2015 оны 10-р сард бүрэн зогсоож, тоон технологид шилжих хуваарь гарсантай холбогдуулан орон нутгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн (Телевиз, радио, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч) удирдах ажилтнуудад зориулсан “Тоон технологийн шилжилт, өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалт” сэдэвт семинар 2015 оны 04 дүгээр сарын 22,23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос уг хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотойгоор орон нутгийн телевиз, радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдах ажилтнуудад зориулан семинарыг зохион байгуулж байна. Эхний өдөр буюу 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хэлэлцүүлэгт бүх аймгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүдийн нийт 120 орчим удирдлага, төлөөлөгчид оролцож байна. Семинар, хэлэлцүүлгийн гол сэдэв нь тоон технологийн шилжилттэй холбоотой өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалтын хувьд гарч буй шинэчлэл өөрчлөлтүүд, түүнтэй холбоотой техникийн нөхцөл шаардлага зэрэг салбарын үйлчилгээ эрхлэгчдийн хувьд чухал ач холбогдолтой асуудлууд бөгөөд энэ талаар дэлгэрэнгүй илтгэл танилцуулгыг Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын холбогдох дарга, мэргэжилтнүүд хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Семинар 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр үргэлжлэх бөгөөд Орон нутгийн телевизүүдийн холбоо, Кабелийн телевизүүдийн холбоо, Оюуны өмчийн газар, МҮОНТВ-ийн Хурд агентлаг, МҮОНР-ийн холбогдох төлөөлөгчид ОСДҮЭ ба орон нутгийн телевизийн тоон технологийн дамжуулалтын өнөөгийн байдал, техникийн шийдэл, богино долгионы радиогийн онцлог, хөгжлийн өнөөгийн түвшин, Монголын радиогийн программ хангамж, техник тоног төхөөрөмжийн өнөөгийн байдал, богино долгионы фм радиогийн студийн тоног төхөөрөмж, техникийн шийдэл, телевиз, радиогийн байгууллага дахь зохиогчийн эрхийн асуудал, Монголын телевизүүдийн холбоо болон орон нутгийн телевизүүдийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал зэрэг сэдвүүдээр илтгэл танилцуулга, чөлөөт хэлэлцүүлгүүд өрнөх юм байна.

RELATED POSTS

Монголчууд бараа, бүтээгдэхүүнээ Амазонд албан ёсоор борлуулдаг болно

2021-04-21

by urantsetseg urantsetseg

GOOGLE: COVID-19 ERSDEL хөгжүүлэлтэд Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж ажиллах болно

2021-04-21

by urantsetseg urantsetseg

COVID-19 ERSDEL системийг ашиглах заавар

2021-04-19

by urantsetseg urantsetseg


Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.