“ICT-EXPО-2015”-ЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 94 жил”-ийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд салбарын хэмжээнд уламжлал болгон 9 дахь маш амжилттай зохион байгуулагдсан тодруулбал 35 мянга гаруй хэрэглэгчдийг өөртөө татаж чадсан ICT-EXPО-2015” үзэсгэлэн “Мишээл экспо” төвд 2015 оны 5 дугаар сарын 21-25- ны өдрүүдэд “Бидний шийдэл – Хөгжлийн хурдасгуур” уриан дор зохион амжилттай зохион байгуулсан юм.
Үзэсгэлэнгийн үеэр олон сонирхолтой уралдаан тэмцээн, оддын тоглолт, харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын чиг хандлагийг тодорхойлох гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих “Start-Up Weekend” зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд багтсан билээ.
“ICT EXPO 2015” – ийн хүрээнд Цахим спортын Улсын аварга шалгаруулах тэмцээн 6 төрлөөр явагдсан ба аваргууддаа шагналыг гардуулсан юм.
1. NBA тэмцээний аваргаар тамирчин Тэмүүжин
2. FIFA тэмцээний аваргаар тамирчин Мөнхтулга
3. Tekken тэмцээний аваргаар тамирчин Мөнхболд
4. League of the legend тэмцээний аваргаар Fortune багийнхан
5. World of the tank тэмцээний аваргаар Nomads багийнхан
6. Dota 2 тэмцээний аваргаар Mongolz багийнхан
Мөн “Start-Up Weekend” арга хэмжээний тэргүүн байрыг Miitly багийнхан хүртсэн байна. Шинэ найзуудтай болох аппликэйшний төслөөр 1-р байранд шалгарч аппликэйшнийг зах зээлд гаргахад 1 сая 500 мянган төгрөгөөр шагнууллаа.
“ICT AWARDS-2015” –ийн шилдгүүдээр:
1. Шилдэг технологи – LION ROBOT биет бүтээгдэхүүн хүүхэд залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх, оюутан залууст технологийн боловсролыг олгоход чиглэж Эмбеддед системд тулгуурлан Монгол залуусын өөрсдөө бүтээсэн ROBOT
2. Шилдэг үйлчилгээ – Гурвалсан үйлчилгээ, контентийн үйлчилгээ үзүүлэгч Univision компани
3. Шилдэг санаачлага – Лавлах, Мэдээ, TUBE, зарын нэгдсэн систем, газрын зураг, ТВ, боловсрол, төсөл, чат, зэрэг нэгдсэн НҮҮДЭЛ.МН нэгдсэн систем
4. Тэргүүний хөрөнгө оруулагч – Мобиком корпораци, 2014 нийт 56,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнээс орон нутагт шинээр сүлжээ оруулах, сүлжээг сайжруулах, өргөтгөх, 3G сүлжээ нэвтрүүлэх ажлуудад 19,4 тэрбум төгрөгийг зарцуулж, 147 шинэ бааз станц байгуулжээ.
5. Шилдэг шийдэл – ON-AIR үйлчилгээ, Монголын телевизүүдийн 40 гаруй сувгийг байршлаас үл хамааран дэлхийн хаанаас ч үзэх боломжийг олгож байгаа юм.
6. Шилдэг бүтээгдэхүүн- Төрийн 25 үйлчилгээ ezasag.mn
7. Хэрэглэгчийг таашаалд нийцсэн үйлчилгээ: 1900 1950 мэдээллийн лавлах
8. ICT-EXPO-2015 үзэсгэлэнгийн санаачлагатай оролцогч – MAPPS, үндэсний аппликешн бөгөөд андройд төрлийн гар утас, таблеттэй бүх хэрэглэгчид оператор харгалзахгүй ашиглах боломжтой ба төлбөрийн цогц шийдлийг агуулсан Монголын анхны аппликешн дэлгүүр юм.
9. ICT-EXPO-2015 үзэсгэлэнгийн өвөрмөц оролцогч – Mongol Idea компани. Тус компани нь анх удаа тус үзэсгэлэнд интерьер, маркетингийн өвөрмөц шийдлээр оролцсон ба MINU MAP, MINU BET, MANKI HD зэрэг бүтээгдэхүүнийг танилцуулсан байна.
10. ICT-EXPO-2015 үзэсгэлэнгийн шилдэг оролцогч – Монгол Улсын харилцаа холбооны салбарын анхдагч бөгөөд тэргүүлэгч Мобиком корпораци тус тус шалгарлаа.
Үзэсгэлэнгийн үеэр олон сонирхолтой уралдаан тэмцээн, оддын тоглолт, харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын чиг хандлагыг тодорхойлох гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих Startup Weekend зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд багтсан билээ.