(+976)11330781
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
      • Харилцаа холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын газар
      • Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын газар
      •  Захиргаа удирдлагын газар
      • Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын газар
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
      • Цахим орчинд хүүхэд хамгаалал
      • Нийгмийн мэдээллийн сүлжээний зохистой хэрэглээ
      • Тоон бичиг үсгийн мэдлэг, чадвар
    • 100 жил
    • Нэр томъёо
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
    • Төсөв санхүүгийн ил тод байдал
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • ТООН ТЕЛЕВИЗИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ

ТООН ТЕЛЕВИЗИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ

47b3677a9b0461f03e547a74f015cbdb-23
2015-09-17 07:57 78 0

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол орны 381 сум суурин газарт тоон телевизийн дахин дамжуулах сүлжээ байгуулагдаж, 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс тоон телевизийн өргөн нэвтрүүлэг албан ёсоор нийт улсын хэмжээнд цацагдаж эхэлсэн. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.2 дугаар заалтын дагуу МТШХХГ-ын даргын 2015 оны 66 дугаар тушаалаар “МОНГОЛ УЛСЫН АНАЛОГИ ТЕЛЕВИЗИЙН ДАХИН ДАМЖУУЛАХ СТАНЦУУДЫГ ЗОГСООХ ХУВААРЬ /2015 он/”-ийг баталсаны дагуу энэ оны 7 сарын 15-наас 10 сарын 5-ны өдрийг хүртэл орон даяар аналоги телевизийн өргөн нэвтрүүлэг үе шаттайгаар унтрааж эхэлсэн.
Хуваарийн дагуу 2015 оны 9 дүгээр сарын байдлаар Төв, Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нийт 260 сум суурин газарт аналоги телевизийн дахин дамжуулах станцуудыг бүрэн зогсоосноор тухайн бүс нутгийн иргэд тоон телевизийн өргөн нэвтрүүлэг (МҮОНТ, UBS, MN25, ETV, TV9, Боловсрол)-ийг дуу дүрсийн өндөр чанартайгаар хүлээн авч үзэж байна.
Улаанбаатар хотод тоон телевизийн шилжилт хэрэгжихтэй холбоотойгоор МТШХХГ нь иргэд олон нийтэд тоон телевизийн талаар мэдлэгийг түгээх “ТООН ТЕЛЕВИЗИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ХҮЛЭЭН АВАХ ТӨХӨӨРӨМЖИЙН ТАНИЛЦУУЛГА ХУДАЛДАА”-г 2015 оны 9 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Төв шуудангийн зүүн хажууд зохион байгуулж байна. Тус өдөрлөгт DVB-T2 стандартын (сэт топ бокс) борлуулагч компаниуд олон нийтийг тоон телевизийг хэрхэн хүлээн авах, хэрэглэгчийн төхөөрөмжийн үнэ, ашиглалт үйлчилгээний талаар мэдээллээр хангаж оролцох юм. Иргэд, олон нийт тус өдөрлөгт оролцож тоон телевизийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжөө ХХЗХ-оос баталгаажсан эрх авсан албан ёсны эрх бүхий үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас худалдан авах боломжтой болох юм.
Өдөрлөгт өргөнөөр оролцохыг уриалж байна.

Хэзээ: 2015 оны 9 сарын 18, 19-ний өдрүүд
Хаана: Чингисийн талбайн баруун тал Төв шуудангийн зүүн хажууд
Холбоо барих:
Утас: 89007417, 96098985
И-мэйл: baldansambuu@itpta.gov.mn, oyuntsetseg@itpta.gov.mn

МТШХХГ

RELATED POSTS

Интернетийн ачаалал 2019 онтой харьцуулахад 80 орчим хувиар нэмэгдлээ

2021-01-12

by urantsetseg urantsetseg

Нийслэлийн архивын газрын 13 үйлчилгээ E-Mongolia-д орлоо

2021-01-08

by urantsetseg urantsetseg

Татварын буцаан олголт авах хүсэлтэй иргэд E-Mongolia-с бичиг баримтаа бүрдүүлээрэй

2021-01-05

by urantsetseg urantsetseg


Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.