Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас байгууллагын ажилтнуудын мэдлэг чадвараа хөгжүүлэх чиглэлээр “Илтгэх чадвар буюу Харилцааны чадвар” сэдэвт танилцуулга ярилцлагыг “Toastmaster” клубын М.Эрдэнэчимэгтэй хамтран зохион байгууллаа. Тус сэдвийн хүрээнд харилцааны чадварыг хөгжүүлэхэд илтгэх чадвар буюу өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх, үүнийг өөртөө хэрхэн системчилсэн байдлаар зөв ашиглаж дадлага туршлагаа нэмэгдүүлэх, илтгэх чадварыг нэмэгдүүлэхэд туслах “Toastmaster” клубын танилцуулга багтсан байна.
